x

Он гарсаар гал түймрийн улмаас 14 хүн нас барж, 3 хүн түлэгдэж гэмтжээ

Улсын хэмжээнд он гарсаар эхний 2 сарын байдлаар нийт 831 удаагийн ахуйн гал түймэр гарч, 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 14 хүн нас барж, 3 хүн түлэгдэж гэмтэн, 435 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн голомтоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 193 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллагын 12.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. 

Гал түймрийн аюулыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 73.4 хувиар буурсан байна.

Харин нийслэл хотод нийт 562 удаагийн гал түймэр гарч, 0,8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 269 удаагийн гал түймэр гарч, 1.3 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:

Энэ хугацаанд 3330 байгууллага, аж ахуйн нэгж, 34547 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 19373 зөрчил дутагдал илрүүлэн, 8181 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 827 заавал биелүүлэх албан шаардлага, 764 мэдэгдэл, 47 танилцуулга, 90 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 13 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 31 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 287 удаа, дадлага 222 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 204 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 103 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 79 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 255 гал буюу 30.6 хувь,

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 153 гал буюу 18.4 хувь,

Цахилгаанаас 151 гал буюу 18.17 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 125 гал буюу 15.04 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 72 гал буюу 8.6 хувь,     

Шалтгаан тогтоогдоогүй 38 гал буюу 4.57 хувь,        

Гагнуур, паялник, бамбараас 12 гал буюу 1.4 хувь,

Бусад шалтгаанаас 7 гал буюу 0.84 хувь,

Санаатай үйлдлээр 5 гал буюу 0.6 хувь

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 4 гал буюу 0.48 хувь,

Технологийн горим зөрчснөөс 3 гал буюу 0.36 хувь,

Архидан согтуурснаас 3 гал буюу 0.36 хувь,

Тэсрэлт, дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0.24 хувь,

Байгалийн үзэгдлээс 1 гал буюу 0.12 хувь байна. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 44 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 52 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 15 цаг 3 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 16 цаг 13 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 16 цаг 27 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 16 цаг 59 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 17 цаг 9 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн...
Top