x

БСШУСЯ болон ЖАЙКА-гийн хамтарсан 8 төсөл амжилттай хэрэгжиж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ё.Баатарбилэг Япон Улсын ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Сато Мүцүмитаг хүлээн авч уулзлаа.

Өнөөдрийн байдлаар БСШУСЯ болон ЖАЙКА-гийн хамтарсан нийт 8 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. “Инженер технологийн дээд боловсролыг дэмжих” хөнгөлөлттэй зээлийн төслөөс бусад төсөл нь ЖАЙКА-гийн шууд хяналтад БСШУСЯ-ны холбогдох газар, хэлтэс, харьяа байгууллага болон хэрэгжүүлэгч их, дээд сургуулийн оролцоотойгоор хэрэгждэг. 

Одоогийн байдлаар төслүүдийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу цаг хугацаандаа амжилттай хэрэгжиж байгааг талууд онцоллоо.

Уулзалтын хүрээнд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үндэсний бизнесийн хүний нөөцийг чадавхижуулах төслийн үр нөлөө цар хүрээг нийт улсын хэмжээнд жигд түгээх талаар болон Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнг нэмэгдүүлэхэд Япон улсад оюутан хүлээн авч суралцуулах их сургуулиудын тоо, мэргэжлийн сонголтыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, боловсрол олгох, монгол хүүхдийг эх оронч болгон төлөвшүүлэхэд Японы туршлагаас суралцах зүйл их буйг Сайд онцоллоо.

Ноён Сато Мүцими, “БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон бодлогын газрын удирдлагуудтай нягт хамтран ажиллаж, төслүүд амжилттай хэрэгжиж байна. 2020 оноос хойш дөрвөн жилд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн төлөвлөгөө гаргах судалгааны баг төв байгууллагаас Монголд ирж ажиллана. Тэр үед тодорхой саналуудаа тавих болно” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 47 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 55 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 15 цаг 6 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 16 цаг 16 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 16 цаг 30 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 17 цаг 2 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 17 цаг 12 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн...
Top