x

Б.Жавхлан, М.Амарболд нарын шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болголоо

13 настай охиныг "Очир" төвд хөнөөсөн Б.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгчид Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Уг гомдлыг өнөөдөр тус шүүх хэлэлцэж, өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ингэснээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч нарт оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдлээ.

Шүүгч "Б.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар хорих ял оноосон нь тэдний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна" гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн хэрэг хянан шийтгэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Иймд БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөлөх М.Амарболдын өмгөөлөгчийн гомдол, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах Б.Жавхлангийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд шүүгдэгч Б.Жавхлангийн ар гэрээс гэм хорын хохирол 600,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лхагвасүрэнд төлсөн байна.

Давж заалдах шатны шүүх Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй" гэлээ.

Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь чанга дэглэмтэй ангид хорих ял эдлүүлэх шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 14 цаг 48 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 14 цаг 56 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 15 цаг 7 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 16 цаг 17 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 16 цаг 31 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 17 цаг 3 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 17 цаг 13 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн...
Top