x

1958 онд Мао даргын тушаалаар барьж өгсөн Спортын ордныг шинэчлэн байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019.02.18-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн мэнд хүргээд, БНХАУ-тай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагаа улам бүр өргөжиж ирсэнд Элчин сайдын хувь нэмэр өндөр байсныг цохон тэмдэглэлээ. 

“Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хооронд 2017-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө”-г байгуулсан. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэг, Тусгай тэтгэлэгт хөтөлбөрт жилд нийт 500 гаруй оюутан хамрагдаж байгаа аж.

Мөн Хятадын Засгийн газрын 300,0 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 7 сургууль, 1 цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байгаа юм. Эдгээрийг шуурхай ашиглалтад оруулахад яам онцгой анхаарч байна гэв. 

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд харилцан соёлын өдрүүд зохион байгуулах, 2020 оны олимпыг угтан баг тамирчид, дасгалжуулагчдыг богино хугацааны бэлтгэл сургалтад хамруулах, БНХАУ-ын Мао Цзедун даргын тушаалаар Монгол Улсад 1958 онд барьж өгсөн спортын ордныг шинэчлэн байгуулах ажлыг энэ онд эхлүүлэхэд Элчин сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг хүсье гэлээ. 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт сайдаар томилогдсонд баяр хүргэж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн мэнд хүргэлээ. 

Тэрээр 2019 он манай хоёр орны хувьд чухал он юм. 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилна. Энэ нь “Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд хийгдэж байгаа хоёр дахь удаагийн дээд хэмжээний айлчлал юм. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Спортын салбарынхны тавьсан асуудалд удахгүй таатай хариу ирнэ гэдэгт итгэлтэй байна. 

Дипломат харилцаа тогтоосны ойн хүрээнд Хүмүүнлэгийн хамтын ажиллагааг чухалчилж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 15 цаг 17 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 15 цаг 25 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 15 цаг 36 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 16 цаг 46 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 0 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 17 цаг 32 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 17 цаг 42 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн...
Top