x

ХОМ-ээ дутуу мэдүүлсэн сургалтын менежерүүдийг ажлаас нь халжээ

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлсэн нийтийн албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Тодруулбал, Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Д.Даваасүрэн, Ц.Цэрэнхүү, Н.Манлай нарын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт шалгалт хийж тодорхой зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Сургалтын менежер Д.Даваасүрэн нь

-Мэдүүлгийн "Орлого" хэсэгт гэр бүлийн гишүүний цалин, бусад хоёр иргэний хамт өмчилж байсан Сүхбаатар дүүрэг дэх сууцны өөрт оногдох хувийг худалдан борлуулсны орлогыг мэдүүлээгүй.

-Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн харилцах данс, картын дансны үлдэгдлийг “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах данс болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт дутуу мэдүүлсэн.

Сургалтын менежер Ц.Цэрэнхүү нь

-Мэдүүлгийн “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг дэх 57 дугаар байрны зоорийн давхрын автомашины зогсоол, Хан-Уул дүүрэг дэх 25 дугаар байрны зоорийн давхрын автомашины зогсоол, гэр бүлийн гишүүний бусад 3 иргэний хамт өмчилдөг Сонгинохайрхан дүүрэг дэх орон сууцыг мэдүүлээгүй.

-Гэр бүлийн гишүүний өмчлөлийн Лексус 470 маркийн автомашиныг “Тээврийн хэрэгсэл” хэсэгт мэдүүлээгүй.

-Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн банк дахь дансны үлдэгдлийг “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт дутуу мэдүүлсэн

Сургалтын менежер Н.Манлай нь

-Гэр бүлийн гишүүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг дэх 48д байрны зоорийн давхрын автомашины зогсоолыг “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт мэдүүлээгүй нь Авлигын эсрэг хуулийн10.2-т /.Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй/ заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд, хууль, тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан Д.Даваасүрэн, Ц.Цэрэнхүү нарыг Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т/ нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах/ заасны дагуу тус тус албан тушаалаас нь чөлөөлсөн.

Н.Манлайд мөн хуулийн 13.8.3-т /зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах/ заасны дагуу сарын цалингийн 30 хувийг гурван сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 15 цаг 17 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 15 цаг 25 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 15 цаг 36 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 16 цаг 46 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 0 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 17 цаг 32 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 17 цаг 42 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн...
Top