x

KFC-д хордсон иргэдийн дунд 3-14 насны арван хүүхэд байна

KFC-гийн Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн 16 хүн хоолны хордлого аван ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа талаар бид мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсний дараа хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн гэх өгүүлэмжтэй 37 иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа ажээ. Мөн 30 гаруй хүн гадуур эмчлүүлж байгаа юм байна. 

Эдгээр хүмүүс KFC-гийн “Найзууд” багцаас хордлого авсан байж болзошгүй учраас тус салбараар үйлчлүүлсэн хүмүүс эмнэлэгт хандахыг мэргэжлийн эмч зөвлөж байсан билээ. 

Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр бол энэ сарын 12-нд нэг гэр бүлийн 5 хүн KFC түргэн хоолны газарт хооллоод, хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн тул манай эмнэлэгт хандан, зөвлөгөө аваад буцсан аж.

Хордлого илэрсэн тохиолдолд өвчтөнүүдийн 3 хоногийн турш хэрэглэсэн хүнсийг судалж, шинжилдэг. Урьдчилсан байдлаар тэдгээр 20 өвчтөнөөс бүгдээс нь яг адилхан буюу шигелл гэдэг нян илрүүлсэн. Энэ нь цусан суулга үүсгэдэг нян юм.

Хоолны хордлогын халдварын үед сэжиглэж буй хүнсний бүтээгдэхүүний нян, өвчтөнөөс илэрсэн нян ижил байх ёстой. Энэ тохиолдолд тухайн түргэн хоолны газраас хордсон гэж дүгнэнэ. Одоогоор хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний хариу гараагүй байна гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн байна.

Харин түргэн хоолны газрын ажилтнуудаас авсан шинжилгээний дүн ирэх долоо хоногт гарна.

Хордлого авсан хүмүүсийн хувьд бөөлжсөн, халуурсан шинж тэмдэгтэй байсан. Гадуур яриад байгаа шиг ухаан алдаж, унасан татсан хүн байхгүй гэжээ. Одоо эмчлүүлж байгаа хүмүүсийн хамгийн бага нь 3 настай хүүхэд. Мөн 3-14 насны арваад хүүхэд байгаа аж.

Тиймээс KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн, хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн иргэдийг ирж үзүүлэхийг зөвлөж байна. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хоолны дээжээс авсан шинжилгээний хариу гараагүй байгаа бөгөөд тус сүлжээ хоолны газартай холбоотой хийгдэж буй хяналт шалгалтын явцын талаар өнөөдөр 13:30 цагаас мэдээлэл хийхээ мэдэгдээд байна.

Харин “Таван Богд фүүдс” компанийн зүгээс доорхи мэдэгдлийг гаргасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 15 цаг 55 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 3 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 14 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 24 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 38 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 10 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 20 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top