x

Ё.Баатарбилэг: Газраасаа нэг метрийг ч алдах ёсгүй. Алдвал яваарай

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг харьяа байгууллагуудын удирдлагатай салбар бүрээр нь уулзаж, санал сонсох ажил хэрэгч уулзалт өрнүүлж байна. Энэ хүрээнд өчигдөр соёл урлагийн байгууллагын захирлуудыг хүлээн авлаа. 

Сайд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, орлогоо захиран зарцуулах эрхтэй болгох хоёр асуудлыг шийдвэрлүүлж чадсанд талархаж буйгаа уулзалтад ирсэн захирлууд илэрхийллээ.

Соёл урлагийн байгууллагуудын хувьд барилга байгууламж хуучирсан, даац хэтэрсэн, шинээр барихад газрын асуудал хүндрэлтэй зэрэг нийтлэг бэрхшээл тулгамдаж байна. Мөн соёлыг хөдөө орон нутагт түгээхэд машин техникийн асуудал тулгардаг болохыг хэлж байв.

Захирлуудын олонх нь 10-аас дээш жил ажилласан туршлагатай ч шийдэж болмоор асуудлыг шийдвэрлээгүй байгааг сайд шүүмжиллээ. 

Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Чойжин ламын сүм музейн газрын асуудал яригдаж байна. БСШУС-ын салбарын байгууллагууд газраасаа нэг метрийг ч алдах ёсгүй. Байгууллагууд газрынхаа баталгаажуулалтыг сайн хийгээгүйгээс ийм асуудал гардаг. Хэрэв арилжсан, ашиг хонжоо харсан нөхдүүдийн халдлага явуулгад өртөх зэрэг ямар нэг байдлаар газраасаа алдсан асуудал гарах юм бол газартайгаа цуг салбараасаа яваарай. Үүнийг ажил хариуцсан хүмүүст онцгой анхааруулж байна. 

Барилгуудын олонх нь муудсан, даац хэтэрсэн, шинээр барих гэхээр жижиг газар оногддог учраас хөгжилтэй орнуудын жишгээр хотоос гадна соёл урлагийн байгууллагуудыг нэгтгэсэн том хэмжээний газартай цогцолбор байгуулах талаар судлах, төлөвлөх ажлын хэсэг байгуулна. 

Соёл урлагийн байгууллагуудын орчин нөхцөл, үнэлгээний стандартыг судла Богд хааны 150 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, яаралтай төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна. 2018.10.16 ны өдөр батлагдсан Соёл урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэхэд захирал, удирдлагууд идэвх зүтгэлтэй ажиллаарай.

Төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар дамжуулан гүйцэтгэх боломжтой. Төрийн бус байгууллагуудтай хоёрдугаар сард багтаан уулзалт зохион байгуулах.

Бүх соёл урлагийн байгууллагууд 2019 онд яамны удирдлага зохион байгуулалтын дэмжлэгтэйгээр явуулах ажил арга хэмжээний жагсаалт төлөвлөгөөгөө нарийн гаргаж өгөх. 2008-2015 онд хэрэгжсэн Түүх соёлын өвийг хадгалах хамгаалах үндэсний хөтөлбөрийн тайланг танилцуул.

Соёлын өвийн асуудлаар мэргэжлийн зөвлөл байгуулах хэрэгтэй. Мэргэжлийн зөвлөлийг яаралтай байгуулъя гэлээ.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 15 цаг 54 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 2 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 13 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 23 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 37 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 9 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 19 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top