x

Сар шинийн баярын өдрүүдэд хот хооронд 59,985 зорчигч тээвэрлэжээ

Үйлдвэрийн газрын захирлын 2019.02.01-ний өдрийн А/46 дугаар тушаалаар сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл, жижүүрийн хуваарь, ажиллах удирдамжийг хавсралтаар баталсан. Мөн нийслэл болон орон нутгийн автотээврийн төвүүд нь амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг тус тус батлуулж ажилласан. 

Хуваарийн дагуу нийслэл болон орон нутгийн автотээврийн төвүүд нь 2019.02.05-ны өдрийн 08:00 цагаас 2019.02.10-ны өдрийг дуустал хугацаанд улс, хот хоорондын зорчигч, ачаа тээврийн хэвийн үйл ажиллагааг, давхардсан тоогоор 339 ажилтан, албан хаагчдын бие бүрэлдэхүүнтэйгээр хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн, байнгын хяналт тавьж ажилласан.

Захирлын 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн А/26 дугаар тушаалаар “Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зохицуулан, зохион байгуулах зааварчилгаа” батлагдсан. Тээвэр, зохицуулалтын хэлтсийн Зорчигч тээврийн тасгийн мэргэжилтнүүд баярын өдрүүдэд ажиллаж, Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвүүд болон орон нутгийн автотээврийн төв, салбарын дарга, тээвэр зохицуулагч нарт зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор тээвэрлэлтийн аюулгүй байдал, жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг мөрдүүлж, дээрх тушаалын хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар заавар, чиглэл өгч ажилласан.

2019 оны хоёрдугаар сарын 05-10-ны өдрүүдэд ажилласан ерөнхий эргүүл, жижүүр нь төв байрны Хөдөлгөөний удирдлагын өрөөнд байрлаж ажилласан бөгөөд хариуцлагатай эргүүлүүд Улаанбаатар хотын Зорчигч тээврийн болон Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд гэнэтийн шалгалт хийж, жижүүрт гарч буй ажилтнуудад үүрэг даалгавар өгч ажилласан. Шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй болно.

Мөн Төвийн захирлын 2016 оны А/305 дугаар “Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам”-ыг Тээвэр зохицуулалтын хэлтэс, Хөдөлгөөний удирдлагын хэлтэс, Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн дарга нар болон бусад холбогдох ажилтнууд дагаж мөрдөн, бүдүүвчийн дагуу мэдээллийг шуурхай дамжуулж ажилласан.

“Хариуцлагатай эргүүл, жижүүрийн ажиллах удирдамж”-ийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны хариуцлагатай эргүүл, жижүүрт цагийн байдлын мэдээг нэгтгэн хоёр цаг тутамд өгч, тээвэрлэлттэй холбоотой мэдээллийг тухай бүрт цахим сүлжээгээр солилцсон. 

Цаг агаарын байдал: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн цастай байсан бөгөөд зам даваа хаагдаагүй.

Статистик мэдээлэл: Баярын өдрүүдэд давхардсан тоогоор нийт 499 чиглэлд, 2,339 тээврийн хэрэгслээр 59,985 зорчигч тээвэрлэсэн. Мөн 2019.02.06 – 2019.02.10-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос 156 тээврийн хэрэгсэл, орон нутгаас 334 тээврийн хэрэгсэл буюу нийт 490 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж, 15,331 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Зөрчил, осол, саатал: Баярын өдрүүдэд нийт 16 зөрчил, саатал гарсан бөгөөд тухай бүрт холбогдох арга хэмжээг шуурхай авч ажилласан. Мөн АТХУБ нар нийт 896 тээврийн хэрэгслийг газар дээр нь шалгаж, 48 зөрчил дутагдал илрүүлснээс 10 зөрчлийг газар дээр нь арилгаж холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 15 цаг 54 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 2 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 13 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 23 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 37 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 9 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 19 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top