x

Туул гол орчмын 34 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг цуцаллаа

Хан Уул дүүргийн прокурорын газраас дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран дүүргийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр, Туул голын ай сав дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа 29 иргэн, зарим аж ахуйн нэгжийн  хууль зөрчин газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгажээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  2017, 2018 онд явуулсан  хяналт шалгалтын  дүнг үндэслэн БОАЖЯ-ны сайдын 2018 оны А/76, А/113 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай”  тушаал гаргаж, нийт 34 иргэн, аж ахуйн нэгжийн  газар ашиглах эрхийг цуцалсан байна.

Гэвч Нийслэлийн хэмжээнд Богдхан уулын тусгай хамгаалалтын газар, Туул голын ай сав дагуу Газрын тухай хуулийг зөрчин газар эзэмших, ашиглах эрх олгосон 1726 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх хүчинтэй хэвээр байгаа бөгөөд 29 өрх айл газар эзэмших зөвшөөрөлгүй суурьшин амьдардаг.

Прокурор, Байгаль орчныг хяналтын улсын байцаагч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдаас хамтран явуулсан хяналт шалгалтанд  Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор хууль цаазын шадар зөвлөх Д.Мөнхсайхан, түүний орлогч Б.Очбадар, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Алтантуяа нар биечлэн оролцож, цаашид хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар хамтарч ажиллахаар санал солилцож, иргэд, хуулийн этгээдээс Хан-Уул дүүргийн тусгай хамгаалалтай нутаг дэвсгэр, Туул голын ай сав газарт зөвшөөрөлгүй газар ашиглах явдлыг хуулийн хүрээнд таслан зогсоох шаардлагатай гэж үзсэн байна.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралтын чиглэлээр ажиллаж буй 4 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг газар дээр нь танилцаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдэгдэл, зурагт хуудас, палакат тарааж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр зөвлөгөө өгчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 15 цаг 55 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 3 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 14 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 24 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 38 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 10 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 20 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top