x

П.Анужин: Өнжүүлээс урган өндийж, Өнжүүлдээ уусав та минь!

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнг өнөөдөр /2019.02.11/ сүүлчийн замд нь үдлээ. Нэгэн цагт их найрагчтай хамт түүхийн хуудсыг бичилцэж, "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийг хамтран хөтөлж байсан сэтгүүлч П.Анужин Б.Лхагвасүрэн агсныг дурсан ийн бичжээ. 

"Үүр цайхад Өнжүүлээ та минь зорино! Үргэлжид үүл адил хуруулах тамхины тань утаа хамарт цоргиж, түүх хөврөөж, би хөрвөөнө.

Учиргүй зүйл үгүй гэх, үнэхээр л тийм юм. Монгол Тулгатны хамгийн анхны зочин бол Буриадын алдарт уран барималч Даши Намдаков байсан билээ. Тодотговол, "Монгол тулгатан" төслийн хамгийн анхны мотор түүний дугаарыг бүтээхийн төлөө асч байсан. Түүх сөхвөөс, кино үйлдвэрт сүндэрлүүлсэн сүрлэг тайз маань хараахан дуусаагүй, будаг шунх нь хатаагүй ханхалж байхад зочин маань Лондонгоос буучихаж байсан. Анхны зочноо авчирахад овоо хэмжээний зардал гарч, нэвтрүүлгийн санаачлагч, продюсерийн хувьд бүгдийг шийдэж, мотороо асааж, төслөө эхлүүлж байлаа... Шинэхэн тайз, шинэ баг, шинэ камер, хамгийн гол нь цоо шинэ хоёр хөтлөгч. Бид хоёр хоёулаа телевизийн салбарын улс биш. "Мотор" гэх дохионоор Лхагва ах руу хартал хирийн сандардаггүй, хашир хүн нилээд тэвдүү харагдсансан. Тэр өдөр бол агуу найрагч хийгээд эрс өөр мэргэжилтэй энгийн нэгэн бидэн хоёрын "хөтлөгч" болсон өдөр билээ! Мартахын аргагүй.

Бид хоёр зочдоос юу асуухаа хоорондоо огт ярьдаггүй онцлогтой байсан. Тэр л барилаараа олон дугаараа бүтээсэн. Өөр өөрийн өнгө намбаар, танхайдуухан туучаад гардаг байж.

Бидэн хоёрыг телевизийн хөтлөгч болгосон тэрхүү дугаар цаг хугацаанд бүтээгдсээр Лхагваа ахыг тэнгэрт халихын өмнө өдөр түмнээ цацагдаж, түүнийг минь үджээ! Эхний бичлэг эцсийнх болох учиртай байж! Дашийн дугаарт яриа дүрс минь баларсан ч болж өнгөрсөн түүх, яриа, дүрс, хөдөлмөр бүхэн минь та бидэн хоёрын сүнс, сэтгэлд оршин буй! Хийж туулсаныг хэн ч үгүйсгэхгүй. Хэн юу гэх хамаагүй, хэн юуг хэрхэн үгүйсгэх ч хамаагүй! Та бидэн хоёр л үнэнээ мэдэж, үйл жаргалаа хувааж, түмэн үзэгчийн өмнө тэс өөр хоёр өнгө нэгэн цул болж очсон юм байна! Бүтээлийг минь өлгийдөн авч, дэм илгээсэн үзэгч түмнээ ахин дахин гялайлаа!

Өнжүүлийн талд шүлэг найргийг тань сонсч, Зоргол хайрханы өвөрт хүүрнэн суух эдгээр зураг ихийг өгүүлнэ...

Төөрөг тавиландаа Талархъюу! 
Таныг нөмөрлөж түүх туурвисны учир! 
Тандаа ихээр Талархъюу! 
Хат сууж, ухаан тэлээсний учир!

Өнжүүлээс урган өндийж, Өнжүүлдээ уусав та минь! Уусч найрахын орчлонд бүтээхийн тэнгэр дор нэгдсэн та бидэн хоёрын түүх Гэгээн!"

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 23 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 31 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 42 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 52 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 6 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 38 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 48 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top