x

Улсын наадмаас түрүү, айраг авсан 20 уяачид улсын цол олголоо

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан уяачдад цол хүртээхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн Сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ.

Уяачдын цолыг өнөөдөр Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардууллаа. 

Тод манлай уяач цолоор

  1. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Түвдэнжаажидын Батзориг,

  2. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Лхагвын Батмөнх,

  3. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяраа,

  4. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Бичээрэйгийн Далай,

  5. Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул Өлзийхутагийн Пүрэвбаатар,

  6. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Бат-Очирын Энхболд на Тод манлай уяач цол хүртээв.

Манлай уяач цолоор

  1. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбат

  2. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Гомбожавын Баярцогт

  3. Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уугуул Ганбаатарын Баянтогтох

  4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Дэмбэрэлийн Дэлгэрбаяр

  5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъян

  6. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очир

  7. Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайхан нарт Манлай уяач цол олголоо.

Алдарт уяач цолоор

  1. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Гончигбатын Батболд

  2. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Балдоржийн Баярдорж

  3. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Пяранлайн Буд

  4. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Бүргэдээ

  5. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Гүнсэнгийн Ганчулуун

  6. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Дуламын Сугар

  7. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Цэндийн Энхтайван нарт Алдарт уяач цол олгов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Уяачдад хандаж үг хэллээ.

"Эрхэм уяачдын амгаланг айлтгаж, айсуй сар шинийн мэндийг дэвшүүлье.

Уламжлалын дагуу сар шинийн баярын өмнө уяачдад цол, тэмдэг гардууллаа.

Монголчууд бол морьтон ард түмэн. Морьгүйгээр, морин уралдаангүйгээр, морьны өв соёлгүйгээр Монголыг, монголчуудыг төсөөлөх боломжгүй.

Үндэсний морин уралдаан хэмээх өв соёл, ёс заншлыг тээж, хөгжүүлж тордож яваагийнх нь хувьд морин уралдаанчид, уяачдад талархах ёстой. Гэхдээ морин уралдааны өнөөгийн байдлыг харж байхад хэлэх сануулах шаардлагатай зүйлс ч цөөнгүй байна. Ард түмнээс мөн олон санал ирдэг.

Морин уралдаан зохион байгуулах тал дээр нийтээр дагаж мөрдөх тогтсон журам, үнэлгээтэй болсоор байгаа хэдий ч та бүхэн үндэсний өв соёлыг тээгчдийн хувиар олон жил үргэлжилж байгаа эрлийз адуу, монгол үүлдрийн адуу уралдах гэх мэт маргаанаа эцэслэж, нэгдсэн тодорхой журамд оруулах хэрэгтэй.

Мөн унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, хүүхдийн эрх, хөдөлмөрийн нөхцөл, үнэлгээний тал дээр орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн насны хязгаар, бие бялдрын шаардлагыг тодорхой болгож мөрдүүлэх зэрэг тулгарч байгааг анхааралдаа авна биз ээ.

Үндэсний их баяр наадам, цэнгэлийг хэрүүл маргаан, осол эндэгдэл цаашид гарахгүй байхаар морин уралдааныг зүй зохистой зохион байгуулах тал дээр уяачдын холбоо, бусад байгууллагууд зохистой шийдлүүдийг олж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд өөрсдийн зүтгэл, бүтээлээр цол, тэмдэг авсан явдалд дахин баяр хүргэе.

Айсуй шарагчин гахай жилд уясан хүлэг морьд нь хурдан, унаач хүүхдүүд нь эрүүл саруул, уяачид нь цэнгэл баясалтай наадацгаах болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын өв соёл улам дэлгэрэн бадартугай" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 44 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 52 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 3 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 13 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 27 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 59 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 9 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top