x

Монгол улсын Арслан, Гавъяат багш Л.Сосорбарамд Ардын багш цол хүртээлээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээв.

Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Монгол Улсын Ардын багш 

Дээд боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Үндэсний болон эх спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Үндэсний бөхийн Монгол Улсын Арслан, Монгол Улсын гавьяат багш, Монголын анхны нийгмийн хамгааллын багш нарын нэг Лувсанчимэдийн Сосорбарамд Ардын багш цол хүртээлээ.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Петрокоал” компанийн нүүрсний уурхайн зөвлөх инженер Мөөмүүгийн Тулга,

Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн турбин цехийн турбины  машинч Чинбатын Энхтуяа нарыг шагналаа.

Гавьяат багш цолоор Анагаах ухааны Энэрэл дээд сургуулийн захирал Дэнчингийн Дорж,

Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны ахмад ажилтан Дашзэвэгийн Нонна,

Аварга дээд сургуулийн тэргүүн дэд захирал Галсан-Ёндонгийн Сүхбат,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Шоовдорын Сүхбат нарыг шагналаа.

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн III хорооны ахмад настан, Ахмад барилгачин Бүкейгийн Мадетыг шагнав.

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор “Өнгөт инээд” продакшны захирал Санжаагийн Өлзийхүүг шагнав.

Гавьяат малчин цолоор Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчин Дашдэлэгийн Бат-Өлзийг,

Монгол Улсын тод манлай уяач, малчин Эрдэнэбатын Эрдэнэчулуун нарыг шагналаа.

Гавьяат уурхайчин цолоор Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн тооцооны техникч Сэндэнгийн Батжаргалыг шагнав.

Гавьяат эдийн засагч цолоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан, Эдийн засагч Балаагийн Даваадоржийг шагнав.

Хүний гавьяат эмч цолоор Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн их эмч Довчингийн Наваан,

Эмгэг судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Шархүүгийн Энхтуяа нарыг шагналаа.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Дэлхийн эсгий туургатны язгуур өв соёл, ёс заншил төвийн тэргүүн Эрдэнэцогтын Баатаржав,

Цагдаагийн “Сүлд” чуулгын дарга Лэгдэнсүрэнгийн Гаваасүрэн,

Ахмад гэрэл зурагчин Жаалхүүгийн Даваасамбуу нарыг шагнав.

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын дарга, уран сайхны удирдагч Дэлгэрийн Доржсүрэнг шагналаа.

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Нийтийн ахуй үйлчилгээний ахмад ажилтан Насанжаргалын Авирмэд,

Үндэсний аудитын газрын дотоод аудитор Пүрэвжавын Гансүх,

Нийслэлийн Цагдаагийн газрын ахмад ажилтан Нямын Лодой нарыг шагнав.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор “Мөнхийн Тун” компанийн ерөнхий захирал Цэвэгжамцын Алтанцэцэг,

Хөвсгөл аймгийн Шинэ-Индэр сумын Сум дундын эмнэлгийн ахмад ажилтан, эх баригч Жамсрангийн Маам,

Говь-Алтай аймгийн Нандин талим нүдний эмнэлгийн сувилагч Галбадрахын Уртнасан нарыг шагнав.

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Ус, цаг уурын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Гэндэнгийн Намхайжанцанг шагналаа.

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй болон төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхмүүдийн төлөөлөл Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа гардаж авсан юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн I хорооны өндөр настан Дэндэвийн Янжин,

Алтангадас одонгоор “Eagle” телевизийн гадаад мэдээний тоймч Гомбожавын Ганбаяр,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVIII хорооны өндөр настан Ишийн Дамдин,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VII хорооны өндөр настан Гомбожавын Жигжидсүрэн,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн II хорооны өндөр настан Цоодолын Ноовт,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хорооны өндөр настан Рэнбатын Хандсүрэн,

“Пирамид орд” ХХК-ийн хангамжийн нярав Жамбалдоржийн Энхбаярыг тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Та бүхний амгаланг айлтгаж, сар шинийн мэнд дэвшүүлье.

Уламжлал ёсоор сар шинийн баярын босгон дээр амжилт гаргаж, манлайлсан иргэддээ Монгол Улсын төрийн цол одон гардуулдаг уламжлалтай. Энэ дагуу та бүхэнд Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Лувсанчимэдийн Сосорбарам Монгол Улсын Ардын багш цолоор шагнагдаж байна. Л.Сосорбарам гуайг Монгол Улсын арслан гэдгээр нь бүгд мэддэг. Харин Монголын анхны иргэний хамгааллын багш нарын нэг бөгөөд 1963 оноос хойш 50 гаруй жил тасралтгүй багшилж ард иргэдийг аюулаас амь нас, өмч хөрөнгө, мал сүрэг, газар нутгаа хамгаалах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн хүмүүсийг сургаж ирсэн гэдгийг иргэд төдийлэн мэддэгүй байх. Үүнийг нь төр үнэлж Монгол Улсын ардын багш цолоор шагнаж байгаа юм.  Манлайлагч таньдаа баяр хүргэе.

Дорноговь аймгийн харьяат Дашдэлэгийн Бат-Өлзий Монгол Улсын гавьяат малчин цолоор шагнагдлаа. Монголын эдийн засаг төдийгүй үндэсний соёл, уламжлалын үндэс болсон мал аж ахуйн салбарт 1975 оноос хойш үр бүтээлтэй ажиллаж ирсэн мянга мянган малчдын төлөөлөл Д.Бат-Өлзий танд амжилт хүсэж, талархал илэрхийлье.

Дөрөвдүгээр Дулааны Цахилгаан станцын дулааны турбины машинч Чинбатын Энхтуяа 1983 оноос хойш одоог хүртэл технологийн инноваци, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр үр бүтээлтэй ажилласныг үнэлэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнаж байна. Амжилт хүсье.

Өвөрхангай аймгийн багш Шоовдорын Сүхбат 1961 оноос хойш боловсролын салбарт тасралтгүй ажиллан, Өвөрхангай аймгийн төдийгүй, улсын химийн багш, оюутан сурагчдын  сургалтын шинэлэг оновчтой арга барилыг тусгасан олон сурах бичиг, гарын авлага боловсруулж, санаачлан нэвтрүүлэх зэрэг үр бүтээлтэй, манлайлалтай ажиллаж ирснийг үнэлэн Монгол Улсын гавьяат багш цолоор шагнаж байна. Баяр хүргэе.

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Санжаагийн Өлзийхүү шагнагдаж байна. Театрын болон дэлгэцийн урлагийн салбарт 1990-ээд оноос хойш үр бүтээлтэй ажиллаж, үзэгч олны сэтгэлд нийцсэн дүрүүдийг бүтээж, тайзны урлагт шинэчлэл, манлайлалтайгаар ажилласныг үнэлэн энэ хүндэт цолыг танд олгож байна.

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сум дундын эмнэлгийн ахмад ажилтан эх баригч эмч Жамсрангийн Маам таныг мөн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан  цол тэмдгээр шагнаж байна. 1979 оноос хойш Шинэ-Идэр сумандаа тасралтгүй 34 ажиллаж, нийт 4000 гаруй эхийг гардан төрүүлж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг төрөх болон төрсөн эх нярайд чанартай үзүүлж иржээ.

Өнөөдөр төрийн цол, одон медаль гардсан бүх манлайлагчдад нийт иргэдийнхээ өмнөөс дахин дахин баяр хүргэе. Цаашдын ажил бүтээлд нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж айсуй модон гахай жилийн сар шинийн мэндийг дахин дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс маань хөгжин бадартугай. Хүн зоны амьдрал ахуй тэгшрэн, хөгжлийн гал цахих болтугай

Баярлалаа та бүхэнд” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • монгол хүн (59.153.113.193)
    сайхан үг хэлж. урд нь ингэж хэлдэг байл уу. нэр хэцээж хэдэн хүнд гардуулдаг бсан бхаа. ялангуяа элбэгдорж хэзээний гараад ирчихсэн зогсч байдагсан. Энхбаяр ерөнхийлөгч сайхан алхаад гарч ирнэ.төрийн тэргүүн сайхан хүн байх сайхан байдаг. энэ бүхнийг ард түмэн харж байдаг.
    2019 оны 02 сарын 03 | Хариулах
  • зочин (59.153.113.193)
    Хийсэн бүтээснээ үнэлүүлж төрийн одонгоор шагнагдсан хүмүүст баяр хүргэе. Урамтай сайхан үг хэлж урамшуулсан ерөнхийлөгчдөө баярлалаа.
    2019 оны 02 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон даяар зохион байгуулах “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулга 9 цаг 48 мин Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо 12 цаг 3 мин Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт уриалж байна 12 цаг 3 мин Иран улс гал зогсоох хэлэлцээрт Ливаныг багтаах шаардлага тавив 12 цаг 4 мин Улаанбаатар хотын хуучирсан шугам сүлжээг шинэчлэх, засварлах ажил үргэлжилж байна 12 цаг 4 мин Прокурорын байгууллага авлигын 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 12 цаг 5 мин Европын Комисс Унгарт олгох зээлээ хойшлуулжээ 12 цаг 6 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны хэлэлцээг дөрөвдүгээр сард эхлүүлнэ 12 цаг 7 мин Насанд хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно 12 цаг 8 мин Зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн "Цагаан хуаран Консалтинг" ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоов 13 цаг 49 мин ХӨСҮТ-ийн хүүхдийн тасгийг иж бүрэн шинэчлэн засварлалаа 14 цаг 1 мин Дэлхийн хотуудын ердөө 14 хувь нь аюулгүй агаараар амьсгалж байна 14 цаг 5 мин Өвөрмонголын Улаан загалмайн нийгэмлэгээс зудад өртсөн малчдад 200 мянган юань хандивлалаа 14 цаг 7 мин Монголын пара таеквондочид “Турк опен”-оос хос мөнгөн медаль хүртлээ 14 цаг 8 мин Гуравдугаар сарын 28-нд нутгийн хойд хагаст цас орж, цасан шуурга шуурна 14 цаг 11 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо 14 цаг 12 мин Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа 14 цаг 14 мин Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 14 цаг 15 мин Зундарь: Амин насны урсгал 16 цаг 9 мин Химийн хорт бодис хууль бусаар хадгалсан гадаадын иргэн, хуулийн этгээдийг торгожээ 16 цаг 31 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Фронтын генерал ба индрийн маршал “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Зундарь: Амин насны урсгал О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top