x

Хот хоорондын тээврийн үйлчилгээнд тасалбар түгээлтийн шинэ систем нэвтрүүллээ

Автотээврийн үндэсний төвийн хот хоорондын зорчигч тээврийн Төв, Дундговь, Өмнөговь чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдрөөс ХУД-т байрлах Лавай төвөөс үйлчлэх болсон билээ. Тус төвд Автотээврийн үйлчилгээ үзүүлэх шинэ төв нээгдсэнээс гадна Улаанбаатар хотод үйлчилгээ явуулж буй 32 томоохон төвд тасалбар түгээх шинэ систем нэвтрүүллээ.

Улаанбаатар хотод байрлалтай Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвийн ачаалал болон замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай үйлчлэх нөхцөлийг сайжруулах, ойртуулах зорилгоор хот хоорондын зорчигч тээврийн “Лавай” автобуудлыг ийнхүү байгуулаад байна. Ингэснээр тус чиглэлд үйлчилж буй автобуснууд хот доторх замын түгжрэлд саатахгүй, тээвэрлэлтийн хугацааг багасгах боломж бүрдэж байгаа талаар албаныхан хэллээ. 

Шинэ авто буудал нь MNS  6300:2011 стандартын дагуу баригдсан, явах зорчигчийн тусгай танхимтай, жолоочийн амрах хэсэг, хүүхэд асрах зориулалтын өрөөтэй, иргэдэд үзүүлэх авто тээврийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу хүргэх боломжийг бүрдүүлж буйгаараа  онцлогтой юм.

Мөн “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран тасалбар түгээх цахим машин болох “Гэрэгэ” Киоскыг нэвтрүүлж эхэлжээ. 

Тус тасалбар түгээх цахим машиныг нэвтрүүлснээр хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний зорчих тасалбарыг иргэд Улаанбаатар хотын томоохон худалдаа үйлчилгээний 32 цэгээс өөрт ойрхон байрлалаас ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр хүссэн цагтаа худалдан авахаас гадна тээврийн хэрэгслийн татвар болон торгуулиа төлөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Түүнчлэн “Гэрэгэ” гар утасны апплейкшн программыг нэвтрүүлж байгаа бөгөөд иргэд тус гар утасны апплейкшныг ашиглан хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбарыг өөрийн хүссэн газраасаа гар утсаа ашиглан захиалж авах бүрэн боломжтой болж байна. “Гэрэгэ” аппликейшны Автобус цэс рүү орж явах чиглэл сонгож, суудлаа идэвхжүүлээд, төлбөрөө онлайнаар төлж, шууд тасалбараа захиалан баталгаажуулах бөгөөд гар утсандаа ирсэн QR кодыг тасалбар шалгагчид шалгуулан зорчих юм.

Тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран “Тээврийн салбарыг цахимжуулах, үйлчилгээг хөнгөвчлөх, эдийн засагт хэмнэлттэй байдлаар зохицуулж зохион байгуулах энэхүү ажил манай автотээврийн салбарт томоохон ажлын эхлэл болж байна. Мөн иргэд зорчигчиддоо үзүүлж буй үйлчилгээг стандартад нийцсэн автобуудлаар дамжуулан манай хамт олон хүргэхээр ажилласан нь ийнхүү биеллээ олоод байна .Цаашид автотээврийн салбарыг цахимжуулах, ухаалагжуулах ажил хүрээгээ улам тэлж, өргөжин бусад салбаруудтайгаа билет бичилтээ нэгтгэн зохион байгуулахаар ажиллаж байна. Жишээлбэл, Дундговь-Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд зорчих иргэн билет бичилтээ нэгдсэн байдлаар захиалах боломжийг бид хамтран бүрдүүлэх юм. Ингэхдээ Дундговь-Улаанбаатар чиглэлд автобусаар, Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд төмөр замаар зорчихдоо билетээ нэг захиалгаар шийдэх боломж бүрдэнэ гэсэн үг” хэмээн онцоллоо.

Эх сурвалж: АТҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 44 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 52 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 3 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 13 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 27 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 59 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 9 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top