x

Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан тэнгэрийн оронд оджээ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан таалал төгсч, Монголын сонгодог урлагт хүнд гарз тохиолоо.

Х.Уртнасан нь 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглосон.

Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд өндөр үүрэг гүйцэтгэсэн билээ.

Түүний бүтээсэн дүрүүд: 

  • Дж.Пуччини “Чио чио сан” Чио Чио Сан (1983 он)
  • Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа (1970 он)
  • А.Бородин “Игорь ван” Ярославна (1972 он)
  • Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаа (1976 он)
  • Дж.Верди “Травиата” Виолеттад (1977 он)
  • П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяна (1980 он)
  • Дж.Пуччини “Тоска” Тоска (1981 он)
  • А.Даргомыжский “Лусын дагина” Наташа (1982 он)
  • П.И.Чайковский “Иоланта” Иолантад (1984 он)
  • Дж.Верди “Отелло” Дездемона (1989 он)
  • Дж.Пуччини “Турандот” Турандот (1990 он) зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээжээ.

Зууны манлай дуурийн дуулаач Х.Уртнасан нь 1976 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин цол хүртэж байв. Тэрээр 1984 онд Дж.Верди “Травиата”, Дж.Пуччини “Чио чио Сан”, Дж.Пуччини “Тоска” зэрэг дууриудад гол дүр бүтээсэн тул Төрийн шагналтан болсон ба 1999 онд "Зууны мэдээ" сониноос явуулсан санал асуулгаар "20-р зууны шилдэг эмэгтэй дуурийн дуучин" хүндэтгэлийг хүртэж байсан юм. 

Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 48 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 56 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 7 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 17 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 31 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 19 цаг 3 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 13 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top