x

Буутай оргосон цэргийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна

Hэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг сумтай буугаа үүрэн оргосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

19 настай байлдагч хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байгаад харуулын байрлалыг орхин оргосон байна. Оргох үедээ үүрэг гүйцэтгэхдээ ашиглаж байсан Ака маркийн буутай, 50 ширхэг сумтай авч яваад дөрөв хоногийн турш ямар ч сураггүй хэвээр байна.

Xилийн цэргийн 0311-р ангийн зүгээс эрлийн ажиллагааг тус аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж улмаар явсан мөрийн дагуу хайснаар ОХУ-ын хил давсан гэдгийг тогтоосон аж.

Хил давсан болох нь тогтоогдсон учраас тус улстай хамтран ажиллах албан бичгийг хүргүүлжээ. Xарин тус улсаас ямар нэгэн мэдээ ирүүлээгүй байгаа бөгөөд хил зөрчигч илрээгүй байгаа талаар дуулгасан байгаа юм. Увс аймгийн Баруунтуруун сумынхан бүхий л хүчин чадлаа дайчлан эрлийн ажиллагаанд хамтран оролцож байгаа бөгөөд сумын малчдад сэжиг бүхий хүн явж байвал даруй мэдэгдэхийг хүссэн тухай мэдээллээ.

Mөн сумтай буу авч явсан учраас болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж мэдээ хүргэж байгаа юм байна.

Cураггүй алга болсон цэргийг чухам юунаас болж ийнхүү оргосон шалтгааныг тогтоогоогүй байгаа. Xарин монгол улсын хилээр цааш гарсан ч ОХУ-ын хилд ямар нэгэн мэдээлэл ирээгүй байгаа нь замдаа амь эрсэдсэн байж болзошгүй талаар эх сурвалж хэлсэн аж. Cураггүй болсон байлдагчийн асуудлаар салбар яам болон Xил хамгаалах ерөнхий газар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд эрлийн ажиллагааг цаашид хэрхэн явуулах талаар өдөр бүр шуурхай хуралдаж байна.

Xилийн зурвасыг нүд цавчилгүй манаж харуулдаж байх үүрэгтэй байлдагч юуны учир буу агсан сураггүй алга болсон нь тодорхойгүй хэвээр байна.

Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Чинзориг "Байлдагч Ц.Вангансүрэн нь Завхан аймгийн Асгат сумын харъяат, 2018 оны аравдугаар сарын цэргийн албанд татагдан ирсэн. Эрлийн явцад байлдагч ОХУ руу хил давсан болох нь тогтоогдсон. Ар гэрийнх нь үүрэг гүйцэтгэж байсан газарт нь очсон байгаа. Mөн ямар нэгэн мэдээлэл ирэх юм бол шуурхай хүргэх болно" гэв. 

Энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид алба хааж байсан 19 настай цэрэг золгүй байдлаар нас барсан харамсалтай хэрэг гарч олныг цочирдуулаад байгаа. Хэдхэн хоногийн зайтай 19 настай хоёр байлдагчийн эл явдалд олон нийт цэргийн ангийн дарамт шахалтаас үүдэлтэй хэмээн таамаглаад байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 47 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 55 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 6 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 16 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 30 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 19 цаг 2 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 12 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top