x

Нийслэлийн долоон цэгт утаа сорох цамхаг байршуулна

Инженерүүд хамтран Улаанбаатарын долоон цэгт утаа сорох цамхаг байршуулахаар ажиллаж байгаа аж. Мэргэжлээрээ тус бүр арав гаруй жил ажилласан тэд хувь хувийнхаа ажлаа хийж, ажлын бус цагаараа нэгдэн “инженер хүний нийгмийн хариуцлага”-аа ухамсарлан энэхүү санаачлагыг гаргасан байна. 

Тэд Улаанбаатар хотын утааг “Smoke tower” буюу 80 гаруй метрийн өндөртэй цамхаг, яндангаар дээш сорж, салхиар туух төсөл боловсруулсан бөгөөд одоогоор бүх тооцоо судалгааг хийж, макет байгуулан, анимейшн бэлджээ. Энэ талаар инженер, зохион бүтээгч Д.Дорждагва мэдээлэхдээ “Утаа сүүлийн 20 жилд Монголын тулгамдсан асуудал болсон.

Хүмүүс утаатай янз бүрийн аргаар тэмцэх санаанууд гаргаж байна. Үүнээс зарим нь инженерүүд биш байх нь ч бий. Бидний хувьд тал бүрт өөр өөр газар ажилладаг инженерүүд бөгөөд утаанаас ангижирах гарцыг бий болгоё гэж нэлээд олон арга ярьж, туршиж үзээд байна.

Эцэст нь энэ шийдэлд бүгд тогтсон нь “Smoke tower” юм.Янданг гадаа босгоод тавьчихад даралтын зөрүүгээрээ доороос агаарыг татаж дээшээ гаргадаг. Хамгийн багадаа 3-5 метрийн өндөртэй гэрийн яндан л ийм горимоор агаарыг дээш татаж гаргадаг. Харин энэ цамхаг ойролцоогоор 80 орчим метрийн өндөртэй. Гэхдээ газрынхаа төвшнөөс хамаараад өндөр намыг тохируулаад, түүнийг нь хурдасгах зориулалтаар хажууд нь сордог сэнс байршуулахад утааг асар хурдацтай сорох юм. Нэг ёсондоо агаарыг хөдөлгөөнд оруулчихъя л гэж байгаа юм” хэмээн танилцуулжээ.

dardas.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 24 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 32 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 43 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 53 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 19 цаг 7 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 19 цаг 39 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 49 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top