x

Ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна

Өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хойд хэсгээр, маргааш өдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Цаг агаарын дэлгэрэнгүй мэдээ:

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө хүйтэрч 15-17 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар  13-18 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч 10-15 градус, нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө  цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орж, цасан  шуурга шуурна. Салхи  баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 21-23 градус,  өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө хүйтэрч 8-13 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хоёрдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 1, 2-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн.

Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 6 цаг 41 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 7 цаг 2 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 7 цаг 9 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 11 цаг 27 мин Бид бол монголоид хүмүүс 11 цаг 40 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 11 цаг 59 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 12 цаг 21 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 12 цаг 39 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 12 цаг 51 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 13 цаг 8 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 13 цаг 8 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 14 цаг 2 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 15 цаг 30 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 16 цаг 26 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна 2026-09-25 Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална 2026-09-25 Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Бид бол монголоид хүмүүс Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top