x

Улсын аварга малчны шагналыг гардуулав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатарт “Улсын аварга малчин” цол тэмдэг, өргөө цагаан гэр, гарын бэлгийн хамт гардуулж өглөө.

Улсын аварга малчин Ш.Батбаатар нь Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1959 онд төрж, 1976 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр “Алтан тал” нэгдлийн Сүмбэр бригадад хоньчноор ажлын гараагаа эхэлж өдгөө мал маллан амьдарч байна.

Тэрбээр малын сүргийн бүтэц чанарт гол анхаарлаа хандуулж, сүрэг дэхь хээлтэгч малын тоогоо тогтмол өсгөж, бог малд 56-58 хувь, бод малд 42-46 хувьд хүргэж, Мал эмнэлэг үржлийн албаар баталгаажуулсан жишигт тэнцсэн хээлтүүлэгч тавьж, хонио Барга омгийн хуцаар, ямаагаа Баяндэлгэр омгийн ухнаар сайжруулсан байна.

Жилд хүлээж авах төлийн тоогоо тогтмол өсгөж, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлж, саалийн хугацаанд монгол үнээнээс 330 литр сүү, нэг ямаанаас 320гр ноолуур, нэг тэмээнээс 5,2кг ноос, нэг хониноос 1,2кг ноос авч борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж жилд дунджаар 130 гаруй сая төгрөгийн орлого олдог байна.

Залуу малчдыг бэлтгэж, амжиргааг дэмжихэд хувь нэмрээ оруулж сүүлийн гурван жилд гурван өрхийг 682 толгой малаар малжуулжээ. Бэлчээрийг хувиартай ашиглах, зуслан, намаржааны газрыг өнжөөх, сэлгэх аргаар даацыг нэмэгдүүлэн, бэлчээрийн хортон мэрэгчийн тархалтаас сэргийлж шувууны суулт хийж бэлчээрээ хамгаалах гэх мэт төрөл бүрийн аргыг хэрэглэж, 90-113 тн өвс, гар тэжээл 0,4-0,8 тн, 5-7 тн хужир шүүг бэлтгэн жилд 3-4 нүүдэл хийж, малаа зөвхөн мориор маллахыг эрхэмлэдэг аж.

Ш.Батбаатар нь мал аж ахуйн үйлдвэрлэлд хувийн амжилттай ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, албан байгууллага, хувийн аж ахуй нэгж, иргэдийг төрөл бүрийн хэлбэрээр дэмжиж хандив, тэтгэлэг хэлбэрээр хөрөнгө оруулалт хийдэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 50 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 58 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 9 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 19 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 19 цаг 33 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 5 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 15 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top