x

Төрийн жинхэнэ албан хаагч цалингаа голж жагсах, фэйсбүүктээ эморохыг хуулиар хориглов

Цалингаа нэмүүлэхийг хүссэн эмч, багш нарын жагсаал. Үүнээс хойш ийм жагсаал хуулиар хориотой. 

Германд Үндсэн хуулиараа төрийн алба, төрийн албан хаагчид мөрдөгдөх зарчмуудыг тодорхой зааж өгсөн байдаг аж. Арваад төрлийн зарчмын нэг нь төрийн албан хаагч ажил хаяж болохгүй гэх зарчим. Тухайн хүн төрд ажиллана гэдэг төрөөс өгч буй цалин хөлсийг хүлээн зөвшөөрч, төрөөс гарах бодлого, шийдвэрт өөрийн хувь нэмрийг оруулахаар ажиллаж байна гэсэн үг. Тэгсэн атлаа “цалин бага байна”, ”дарга муухай байна” гэж жагсаал цуглаан хийх нь яаж ч бодсон утгагүй асуудал.  

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай шинэ хуульд яг ийм заалт оржээ.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл дэх төрийн жинхэнэ албан хаагчийн хийхийг хориглох зүйлсийн жагсаалтад:

  • 39.1.7.ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;

  • 39.1.14.төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн аливаа жагсаал, цуглаанд оролцох, мэдээ, мэдээлэл тараахыг хоригложээ.

Төр гэдэг нэгдмэл хүч. Төр гэх ойлголтод хууль баталдаг парламент, хуулийг хэрэгжүүлдэг гүйцэтгэх эрх мэдэл болсон Засгийн газар, энэ хоёр байгууллагын гишүүд, яам, агентлаг, төрийн үйлчилгээ үзүүлдэг боловсрол, эрүүл мэндийн байгууллагынхан, тэдгээрт ажиллагсад гээд төрөөс цалин авдаг бүх хүн багтана.Зөвхөн төрд ажилладаг хүмүүс биш, төрөөс үзүүлж буй үйлчилгээнүүд, төрийн гаргаж буй бодлого, шийдвэрүүд, тэр ч байтугай барилга байшин нь хүртэл “төрийн” гэх нэг дээвэрт багтана.

Дээр дурдсанчлан нэгэнт төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин авч байж яагаад төрийн үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн байх зарчмыг алдагдуулж, ажлаа таслан жагсаал цуглаан хийж явах ёстой гэж...?

Төрийн албан хаагчдад шинэ хуулиар  хориглосон өөр нэг олзуурхууштай заалт нь төрийн албан хаагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиалд улстөрийн үзэл бодлоо илэрхийлэх, аль нэг нам, нэр дэвшигчийг илт дэмжихийг  хориглож өгсөн байна. Энэ нь төрийн албан хаагч амаа үдүүлсэн мэт дуугүй байна гэсэн үг биш, ажил төрлийн асуудлаа зөвхөн албаны байр сууринаас  ярих, төвийг сахих (төвийг сахина гэдэг ерөнхий бөөрөнхий ярина гэсэн үг биш) ёстойг хуульчилж өгчээ.

Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид  хориглосон заалт:

  • 37.1.10.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;

  • 39.1.13.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх;

Нийгэм даяараа улстөржилтийн мананд живсэн, улстөрчдийн нөлөөнд  яам, тамгын газар нэвт автсан өнөөдөр энэ бол бас л чухал заалт. Тухайлбал, МАН төрийн эрхэнд гарсны дараа төрийн албанд томилогдсон хүмүүс бүгд л хэн нэгэн даргын дэмжлэгээр томилогдсон хүмүүс. Гэтэл дарга нар нь хоорондоо таарахаа байчихаар мөнөөх хагарал дунд, доод шатандаа ч халдварлаж байгаа нь хаа сайгүй харагдаж байгаа.Төрийн албан дахь хагарал,хуваагдлын нэг аймшигт үр дагавар бол ЗТЯ дахь хүн амины хэрэг. Энэ бол хагарал, хуваагдал эцэстээ тулсны нэг л жишээ.

Тиймээс нийгмийн хагарал, хуваагдлыг өдөөж буй сошиал сүлжээнд ядаж төрийн албан хаагч нь төвийг сахих, элдэв эмоорол хийрхлээ гаргахгүй байх заалттай Төрийн албаны тухай хуулиа мөрдөж байгаа, эсэхэд иргэд, сэтгүүлчид бас давхар хяналт тавья.

Төрийн албаны тухай хуулийн 37,39 дүгээр зүйлүүдийг зөрчсөн бол ямар хариуцлага хүлээхийг хуулийн 48 дугаар зүйлд зааж өгчээ. Сануулах, цалинг бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, цаашлаад төрийн албанаас халах хүртэл арга хэмжээ авахаар заажээ.

Төрийн албаны тухай хуулийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

gereg.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Өчигдөр 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Өчигдөр 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Өчигдөр 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Өчигдөр 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Өчигдөр 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Өчигдөр 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Өчигдөр 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Өчигдөр 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Өчигдөр 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Өчигдөр 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Өчигдөр 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Кристофер Ноланы трауматай Одиссей Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top