x

Ж.Ганбаатар гишүүний тойрогтоо хийсэн уулзалтын үеэр хүн нас баржээ

Баянгол дүүргээс 2016 онд Их хуралд нэр дэвшин, сонгогдсон Ж.Ганбаатар гишүүн нэгдүгээр сарын 26-ны өдөр тойргийнхоо ахмадуудтай уулзаж, гарын бэлэг тараасан байна. Гишүүний тараасан бэлгэнд хоёр кг гурил, цагаан будаа, тавгийн чихэр тус бүр нэг нэг кг байсан аж.

Уг уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүний тараасан бэлгийг авах гэж шахцалдаж, үймсэн олон хүний хөлд 83 настай эмэгтэй унаж дарагдсан байна. Зохион байгуулагчид нь түргэн тусламж дуудсан боловч өндөр настан эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Талийгаач уг уулзалтад 54 настай хүүгийнхээ хамт очсон байна. 

Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа бөгөөд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс хэргийн талаар тодруулахад “Ийм хэрэг гарсан, шалгаж байгаа” гэв. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын туслахтай утсаар холбогдож, хэргийн талаар тодруулахад “Тийм зүйл болсныг мэдэхгүй байна” гэсэн хариулт өгчээ.

Яаралтай түргэн тусламжийн төвөөс болсон явдлын талаар лавлахад “Улаанбаатар паласт өндөр настай хүний бие муудлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очсон ч эмнэлгийн тусламж үзүүлэхээс өмнө амьсгал хураасан байсан. Болсон явдлын талаарх нарийн мэдээллийг бид цагдаагийн байгууллагад өгсөн. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариулт хэлсэн юм. 

Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, иргэдтэй уулзах талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өмнөх өдөр нь зар тарааж байв.

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхий сайд арга хэмжээнд оролцож, ахмадуудын дунд зохион байгуулсан хонжворт сугалааны азтануудад шагналыг нь гардуулсан байна.

Гэвч золгүй явдал болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, зарим сайтаар мэдээлэл нь цацагдаж эхэлмэгц Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс Ерөнхий сайд уг арга хэмжээнд оролцоно гэсэн зараа устгасан байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 50 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 58 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 9 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 19 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 19 цаг 33 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 5 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 15 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top