x

Хурдан морины хүүхэд эндсэн асуудлаар Шадар сайдад шаардлага хүргүүлжээ

Хурдан морь хөлсөлж явсан 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан талаар Хүний эрхийн үндэсний комиссоос хоёр өдрийн өмнө мэдээлсэн. Үүний дараа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “10 настай хүү хурдан морь хөлсөлж яваад биш, уяан дээрээ морио арчилж байгаад гэмтэл авч нас барсан хэмээн мэдэгдсэн билээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад, 

“Монгол Улс нь хүүхдийн эрхийг хамгаалах тухай НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай 1989 оны Конвенц, ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай 182 дугаар Конвенц, Насны доод хязгаарын тухай 138 дугаар Конвенцид 2002 онд тус тус нэгдэн орсон ч хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна. 
1996 оноос хойш доод тал нь 25 хүүхэд морин уралдаанаас болж амь насаа алдаж 300 гаруй хүүхэд хүнд бэртэл авч ихэнх нь хөдөлмөрийн чадваргүй болсон байна. 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан уралдааны үеэр мориноосоо чирэгдэж хөлөө гэмтээсний улмаас хөлний 4 хуруугаа тайруулсан хүүхдэд нөхөн олговор байдлаар 450,000 төгрөг олгосон байна. 
2019 он гарсаар Сүхбаатар аймагт 10 настай унаач хүүхэд мориноос унаж амь насаа алдсан, Хэнтий аймгийн төвд 7 настай хүүхэд дээрх байдлаар хүнд гэмтэл авч одоогоор Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа харамсалтай хэрэг гарлаа. 
Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд морин уралдааны үеэр эрүүл мэнд, амь насаараа хохирч байхад түүнд хяналт тавих, буруутай этгээдэд хариуцлага тооцох байдал туйлын хангалтгүй байна. Иргэний хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиудад НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “…18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэсэн зохицуулалт адилхан тусгагдсан байна.
Гэтэл Засгийн газрын 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолд дээрх Конвенц болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, 12-оос дээш насны хүүхдээр хүйтний улиралд хурдан морь унуулахаар зохицуулсан байна. Энэ нь хүүхдийг насаар ялгаварлан гадуурхсан, хүүхдийн дээд ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болжээ. Иймд Засгийн газрын дээрх тогтоолыг хүчингүй болгож, буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага тооцдог болох арга хэмжээг нэн даруй авна уу” гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 52 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 59 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 11 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 21 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 19 цаг 35 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 7 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 17 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top