x

Иргэний мэдээллийн дагуу Ч.Чамин-Эрдэнэтэй холбоотой хэргийг үргэлжүүлэн шалгана

Сүүлийн үед олны анхаарал татаж, олон нийтийн сүлжээгээр хэлэлцүүлэг өрнүүлээд буй, хүний амь нас хохирсон хэргүүдийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас албан ёсоор мэдээлэл хийлээ.

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нас барсан хэргийг шалгаж дууссан бөгөөд талийгаачийн өмгөөлөгч өчигдрөөс хавтаст хэргийн материалтай нь танилцаж эхэлсэн байна. 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал: "Хэрэг гарснаас хойших гурван сарын хугацаанд мөрдөн байцаагчид талийгаачийн хувийн харилцаа, хань хамсаатнуудын талаар нэлээд өргөн хүрээтэй шалгах ажиллагаа явуулсан" гэв. 

"Гадуур яригдаж буй тодорхой сэжиг, таамгуудыг мөн шалгасан бөгөөд хохирогчийн ээжийг хүлээн авч уулзсан байна. Цагдаа нар хэргийг бүрэн шалгахгүй байгаа, өндөр албан тушаалтны хүүхэд холбогдсон зэрэг олон нийтийн сүлжээгээр яваад байгаачлан цагдаагийн байгууллага бусдын нөлөөнд автаж, нотлох баримтыг нууж хаасан зүйл огт байхгүй. 

Сэжиглэгдэж байгаа бүх хүнийг шалгасан бөгөөд эрүүгийн хэргийн оролцогчдыг нэр дурдах боломжгүй байдаг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын нууц гэж бий. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй учраас" хэмээн тайлбарлалаа.

Мөн Францад байгаа Гэрэлхүү гэдэг иргэн дөрвөн хүн виски бариад орсон тухай мэдээлэл өгсөн. Ерөнхий сайд энэ чиглэлээр анхаарч, шалгах үүрэг өгсөн. Тиймээс цагдаагийн байгууллага энэ мэдээллийн дагуу хэргийг үргэлжлүүлэн шалгахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (182.160.32.9)
    ter Nara avgai bas Nora geed muuhai avgai nariig sain shalga. zohih shiitgeliig ni huleelge
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 50 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 57 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 8 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 18 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 19 цаг 32 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 4 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 14 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top