x

Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 9 хэм хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, цас багатай энгэр газар болон говийн бүс нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 26-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 26-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 28-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
HOTULA аппликейшнээр түлш худалдан авах боломжтой боллоо 4 цаг 13 мин НИТХ-ын дэргэд иргэдэд үйлчлэх номын сан нээлтээ хийлээ 4 цаг 15 мин Улаанбаатар хотод BRT замын бүтээн байгуулалт эхэлнэ 4 цаг 19 мин Д.Цогтбаатар: Ерөнхий сайд Г.Занданшатар ийм жижиг зүйлээр улс төр хийхгүй байх 6 цаг 15 мин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бүх нийтийн гүйлт” зохион байгуулагдана 7 цаг 57 мин Тэгш, сондгой зохицуулалт хүчингүй болж, хуучин журамд шилжинэ 7 цаг 58 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээлээ 7 цаг 59 мин Ганга нуурыг хамгаалах төслийн хоёрдугаар шат хэрэгжиж эхэллээ 8 цаг 0 мин Алтны үнэ түүхэндээ анх удаа 3700 ам.доллараас давлаа 8 цаг 2 мин Олон улсын судлаачид тарваган тахлын аюулыг хязгаарлах арга хэлэлцэж байна 10 цаг 35 мин Иргэний үнэмлэхээр нийтийн тээврээр зорчих боломжийг нэвтрүүлнэ 10 цаг 36 мин Иргэд ‘102 Police’ аппээр замын зөрчлийг мэдээлж, хяналт тавина 10 цаг 37 мин Америк оросын эрчим хүчний эх үүсвэрийг дэлхийн зах зээлээс шахаж чадах уу? 10 цаг 37 мин Мал сүргийг тэмдэглэж, улсын бүртгэлд хамруулах ажил үргэлжилж байна 10 цаг 46 мин Нийтийн тээврийн М:1Б ‘Сүхбаатарын талбай–Ботаник’ чиглэлд өөрчлөлт орлоо 10 цаг 49 мин Хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно 10 цаг 51 мин Өнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна 10 цаг 54 мин Он гарсаар хүүхдийн амь нас хохироосон таван хэрэг бүртгэгджээ 11 цаг 58 мин Гадаад зээлд хэт хамааралтай төсөв, ирээдүйд эрсдэл үүсгэж болзошгүй 12 цаг 1 мин Улс төрийн идэвхтэн, Трампын ойрын холбоотон Чарли Киркийг тойрсон маргаан ба Америкийн гүн хуваагдал 12 цаг 7 мин
iИх уншсан
2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Бусдын нүдэн дээр гарсан хэрцгийлэл ба “bystander effect” Үйлтэй таван толгой Балбын гашуун сургамж Улс төрийн идэвхтэн, Трампын ойрын холбоотон Чарли Киркийг т... Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдла... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад ... Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв
Top