x

Баруунтуруун болон Рашаантын шалган бүртгэх товчоог нэгтгэнэ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баруунтуруун болон Рашаантын шалган бүртгэх товчоог нэгтгэхээр болжээ.

Баруунтурууны төлбөр хураах, шалган бүртгэх товчоо нь Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын харьяанд ажилладаг, хэдхэн км-ийн цаана байх Рашаантын буюу 361 дүгээр гарамын товчоо нь Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын харьяанд үйл ажиллагаагаа явуулж, нэг нь орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс нийслэл рүү ороход, нөгөө нь Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгсэл хотоос гарахад зам ашигласны төлбөрийг иргэдээс тус тус хураадаг.

Баруунтурууны товчоо нь олон улсын стандартад нийцсэн орц, гарцтай есөн эгнээгээр зорчуулах хүчин чадалтай ч зөвхөн орох, гарах нэг, нэг эгнээгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлдэг, үлдсэн гарцуудыг огт ашигладаггүй.

Дээрх нөхцөл байдлыг АТГ-аас судалж үзээд хоорондоо ойрхон байрладаг хоёр товчоог нэгтгэж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай болгох, хүнд суртал, иргэдийн гомдол чирэгдлийг арилгуулах талаар Зам, тээврийн хөгжлийн яаманд зөвлөмж чиглэл өгч, хамтран ажиллажээ.

Эхний ээлжинд сар шинийн баяраас өмнө буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс дээрх хоёр товчоог нэгтгэж Баруунтуруун дахь есөн эгнээгээр зорчих цэгт төвлөрүүлэн тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүллээ.

Улсын хэмжээнд олон улсын болон улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах, шалган бүртгэх 22 товчоо байдаг. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын орон нутагт 19, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын харьяа Яармаг, Эмээлт, Баруунтуруун гэсэн гурван чиглэлд товчоод ажиллаж байна.

Цаашид бусад товчоодыг нэгтгэх, төлбөр хураалтыг цахимжуулж орчин үеийн ухаалаг техник технологиор шийдвэрлэх, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх үйлчилгээг сайжруулах, хүнд суртлыг халах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар АТГ, ЗТХЯ хамтран ажиллахаар тогтжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 51 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 59 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 10 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 20 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 19 цаг 34 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 6 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 16 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top