x

Стокгольм болон Минаматагийн конвенцын хэрэгжилтийг дэмжих дэлхийн химийн бодисын мониторингийн шинэ төсөлд нэгдэв

Дэлхийн химийн бодисын мониторингийн хөтөлбөр (Global Chemicals Monitoring Programme, GCMP)-ийн хүрээнд хэрэгжүүлэх "Стокгольм болон Минаматагийн конвенцын хүрээнд удаан задардаг органик бохирдуулагч болон мөнгөн усны мониторингийн чадавхыг бэхжүүлэх" төслийн Азийн бүсийн эхлэлийн уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо боллоо. 

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Даян дэлхийн байгаль орчны сангийн 23.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь дэлхийн таван бүс 54 оронд хэрэгжиж байгаа GCMP хөтөлбөрийн Азийн бүсийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Азийн 10 орныг хамрах юм. Уулзалтад Монгол Улсаас БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга, Стокгольм болон Минаматагийн конвенцын үндэсний зохицуулагч Г.Энхмөнх оролцож буйг БОУАӨЯ мэдээлэв. 

Төслийн хүрээнд Монгол Улсад удаан задардаг органик бохирдуулагч (POPs) болон мөнгөн усны урт хугацааны мониторингийн тогтолцоог бэхжүүлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдүүлэх, шинжилгээ, мониторингийн техникийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргах үйл явцыг дэмжинэ. 

Дэлхийн хэмжээнд уялдуулсан мониторингийн аргачлалыг ашиглан бохирдуулагч бодисын суурь агууламжийн мэдээллийг цуглуулах замаар Стокгольм болон Минаматагийн конвенцын хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргийн хэрэгжилтийн ахиц дэвшлийг үнэлэх, олон улсын байгаль орчны зорилтын хэрэгжилтэд оруулах хувь нэмэр, хариуцлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Түүнчлэн уг төслийн үр дүнд хүн ам агаар, ус, хүнсээр дамжин удаан хугацаанд өртөж буй хорт химийн бодисын түвшнийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх, улмаар хүний эрүүл мэнд, байгаль орчны эрсдэлийг илүү бодитой тодорхойлох боломж бүрдэнэ. 

Энэхүү хөтөлбөр нь Стокгольмын конвенцын хүрээнд 2009 оноос хэрэгжиж ирсэн Удаан задардаг органик бохирдуулагчийн дэлхийн мониторингийн төлөвлөгөөний үргэлжлэл бөгөөд энэ удаад Минаматагийн конвенцыг хамруулан хэрэгжүүлж буйгаараа онцлог юм.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DIGITAL LIGHT SOLUTION (DLS) (193.43.135.55)
    It's a great thing when working with an expert like Digital-Light-Solution. With knowledge of phone security measures, Digital-Light-Solution uses advanced techniques to bypass these obstacles. While the specifics remain a mystery, the service can access the phone's data without alerting the user. It's like having a secret agent working silently behind the scenes to uncover the truth. Through this process, I was able to uncover the hidden messages, photos, and activities that confirmed my partner's infidelity. In conclusion, I have played a pivotal role in lifting the veil of uncertainty and revealing the truth about my partner's actions. While the journey was emotionally challenging, having concrete evidence allowed me to make an informed decision about the future of my relationship. While the revelations can be shocking and the emotionally challenging aftermath, Digital-Light-Solution empowers individuals to face the truth head-on. Whether you choose to rebuild trust or move on, the lessons learned from this experience will forever shape your understanding of relationships, technology, and the power of unveiling the truth. Do visit the website, as they can uncover the truth if you have doubts about your cheating partner. website https://digitallightsolution.com/ — What's.A.p.p +1 .9.5.4-8.5.6-8.0.4.5 -- TelegramID —digital-light-solution,
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 3 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top