x

Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах товчооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах товчооны дарга, бригадын генерал Шилийнбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг (2026.07.07) хүлээн авч уулзав. Уулзалтаар байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн, аюулгүй байдал, цаашид хэрэгжүүлэх хамтарсан арга хэмжээ болон хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан, цаашид үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах, үр нөлөөг нэмэгдүүлэх, цахимжилтын явцад тулгарч буй асуудлуудыг тухай бүр шийдвэрлэн, цахим системийг илүү боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллаж байгааг тодотгожээ.

Хоёр улсын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн жилээс жилд өсөн нэмэгдэж, тэр дундаа сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж буйтай холбоотойгоор Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна. Мөн ижил чиг үүрэг бүхий байгууллагууд болон хилийн боомт орчмын засаг захиргаа, цагаачлалын асуудал хариуцсан орон нутгийн байгууллагууд бүх шатанд нягт хамтран ажиллаж байгааг талууд тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top