x

Ай.Төмөр-Очирыг Ардын уран зохиолч цолоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:

  • Хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, тэмээн сүргийн тоог тогтмол өсгөн, үүлдэр, ашиг шимийг нь сайжруулахад онцгой анхаарч, хурдан удамтай, нутгийн шилмэл омгийн торгон сүрэг бүхий “Ламын гэгээний жижиг улаан” үүлдэр бий болгож, ноос, сүүний чиглэлээр дагнан үржүүлэн, тэмээний сүүг хүн амын хоол, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болгон, эмчилгээ, сувилгааны зориулалтаар уламжлал, шинэчлэлийг хослуулсан технологиор боловсруулж, залуу хойч үедээ сурган өвлүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд тогтмол нийлүүлж буй Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин, Гавьяат малчин, Алдарт уяач Ц.Шинэн,
  • Уул уурхайн үйлдвэрлэлээс орох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг хангах, ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үр ашгийг өсгөх, зардлыг бууруулах, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болон нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал, Зөвлөх инженер, доктор Г.Ёндон нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор:

  • “Технологийн дээд сургууль, Хүнс, технологийн политехник коллежийн Удирдах зөвлөлийн дарга, зөвлөх багш, Гавьяат багш, доктор, профессор Б.Барамсай,

Ардын жүжигчин цолоор:

  • Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын ерөнхий удирдаач асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдан,

Ардын уран зохиолч цолоор:

  • Зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Төмөр-Очир,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • ШУА-ийн гишүүн, Монгол анагаах ухааны академийн үндэслэгч гишүүн, “Ач” анагаах ухааны их сургуулийн Төгсөлтийн дараах сургалт судалгааны албаны дарга, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав,
  • МУИС-ийн Инженер технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор Н.Батхүү,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Мөнгөн мод” сургалтын төвийн уран дархны багш, зураач Н.Баатаржав,
  • “25 дугаар суваг” телевизийн улс төрийн тоймч, сэтгүүлч Г.Мөнхтуул,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Барс” группын ерөнхийлөгч, “Монгол шуудан” хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүн Ч.Амарбаатар,

Гавьяат багш цолоор:

  • МУИС-ийн ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор, доктор Ч.Нарантуяа,

Гавьяат жүжигчин цолоор:

  • “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, “B продакшн”-ыг үүсгэн байгуулагч, Төрийн соёрхолт Д.Болд,
  • “Камертон” хамтлагийн гишүүн, дуучин, “Хос дэлхий” компанийн захирал Л.Ган-Эрдэнэ,

Хүний гавьяат эмч цолоор:

  • “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Д.Амаржаргал,

Гавьяат тамирчин цолоор:

  • Улсын аварга, НОБГ-ын харьяа Сургалт, арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Эрхэмбаяр,
  • Холимог тулааны тамирчин, Боксын спортын олон улсын хэмжээний мастер, дэлхийн WBC холбооны муатай боксын аварга, Монгол Улсын MFC холбооны аварга М.Нандин-Эрдэнэ,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Ханбогд кашмер” компанийн үйлдвэр хариуцсан захирал З.Ууганбаяр,
  • “Сод Монгол” группын Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Бямбажав,
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн ахмад инженер, “ДСБ нөхөрлөл”-ийн зөвлөх инженер Д.Батцэрэн,

Гавьяат уурхайчин цолоор:

  • “Таван толгой” хувьцаат компанийн Нүүрсний уурхайн уурын зуухны ахмад механик Б.Батсайхан,

Гавьяат нисгэгч цолоор:

  • МИАТ хувьцаат компанийн Нислэгийн хэлтсийн “Бойнг 767-300” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч П.Баатар,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • “Эрдэнийн гоёл” компанийн захирал, зураач, дархан Я.Эрдэнэбаяр,
  • Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Э.Мөнхбаяр,

Сүхбаатарын одонгоор:

  • “Монгол кино нэгтгэл”-ийн Баримтат кино зургийн дарга асан, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Бямбажав,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Х.Жаргалсайхан,
  • Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Б.Батмэнд,
  • МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээний редакцын Хариуцлагатай редактор асан, агентлагийн Ахмадын хорооны дарга Д.Догсмаа,

Алтан гадас одонгоор:

  • Дархан-Уул аймгийн Сурын холбооны тэргүүн, нум сум урлаач, Тод харваач, спортын мастер Б.Наранболд,
  • БОУАӨЯ-ны Ойн газрын Ойн хэлтсийн дарга Г.Бат,
  • Монгол-Солонгосын политехникийн коллежийн захирал Э.Түмэндэмбэрэл,
  • Улсын харцага, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин, “Увс нуур” дэвжээний бөх, дэд хурандаа, Т.Баасанхүү

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • ХББОСЯ-ны Хотын стандарт, хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Сувд-Эрдэнэ,
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Г.Гантөмөр нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аймгийн наадмаар анх удаа жороо морины уралдаан зохион байгууллаа 12 мин Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах товчооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 39 мин Ай.Төмөр-Очирыг Ардын уран зохиолч цолоор шагналаа 1 цаг 1 мин Балогуны талаарх ФИФА-гийн шийдвэрийг шүүмжилжээ 23 цаг 34 мин Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов 23 цаг 44 мин Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцом бууруулжээ 23 цаг 54 мин Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Өчигдөр 09 цаг 45 мин АНУ: Тусгаар тогтнолын баярын үеэр долоон хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ Өчигдөр 09 цаг 36 мин “Үзэсгэлэнт Хятад улс”-ыг цогцлоох төлөвлөгөөг нийтэлжээ Өчигдөр 09 цаг 26 мин Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Өчигдөр 09 цаг 20 мин COP17 хурлын гадна талбайн тохижилт 90 хувьтай үргэлжилж байна Өчигдөр 09 цаг 16 мин Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ Өчигдөр 09 цаг 11 мин Ойн газар БНСУ-ын "Nurinue" компанитай ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтарна Өчигдөр 09 цаг 06 мин “Байгаль нуурын эгшиглэнт татах хүч” олон улсын наадам эхэллээ Өчигдөр 09 цаг 01 мин Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНай хэд... Өчигдөр 08 цаг 54 мин Доктор Я.Ганбаатар “Хятад дахь Монголын нууц товчоон судлалын тойм” ном бүтээжээ Өчигдөр 08 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан, бороо орохгүй Өчигдөр 08 цаг 30 мин Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгөө боловсруулж батлуулах хэрэгтэй Өчигдөр 08 цаг 25 мин Богд Хааны ордон музейд “Бат оршил” тусгай үзэсгэлэнг нээнэ Уржигдар 19 цаг 50 мин Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Уржигдар 19 цаг 41 мин
iИх уншсан
Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт ... МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна... Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эрг... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ... Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуур... Венесуэлд долоо хоногийн гашуудал зарлажээ ДАШТ-2026: Португалын баг 1/8 шигшээд шалгарлаа Ховдын хорооны 13 байлдагч ҮБХИС, МУИС, ШУТИС, ХААИС, Их зас... АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн ...
Top