x

Дэлхий нийт шударга ёсыг хүлээж байна

Монгол Улсын иргэн Малайз Улсад амь насаа алдсан хэргийг шүүх хурал 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус улсын нийслэл Куала Лампур хотноо эхэллээ. Тус хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс итгэмжит төлөөлөгчөөр ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийг оролцож байна. Уг хэргийг шүүх хурал олон удаа хойшлогдож байсан бөгөөд энэ удаагийн хурал 10 хоног үргэлжилнэ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл уг шүүх хуралдаанд оролцсоныхоо дараа Малайзын хэвлэлийнхэнд "Энэ цочирдом, аймшигт аллага болсноос хойшхи бүхий л хугацаанд, өнгөрсөн 12 жилийн хугацаанд манай байгууллага талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байж, хамтран ажиллаж ирсэн. Малайзын шүүх тогтолцоог ажиглахаар Монголоос хүрэлцэн ирээд байна.

Өнөөдөр Монголын ч, Малайзын ч, аль улсын ч иргэн, ялгалгүй үнэ цэнтэй. Хүний амь нас бол юугаар ч орлуулшгүй зүйл. Ийм ч учраас энэ хэрэг зөвхөн Монгол, Малайз хоёр улсын хоорондын асуудал биш бөгөөд дэлхий нийт шударга ёсыг хүлээж байна. Өнөөдрийн Малайзын шүүх тогтолцоо шударга ёсыг харуулна гэдэгт итгэж байна. Малайзын шүүх хохирогчдын нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, дотоодын хууль тогтоомжоос гадна нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг дагаж мөрдөнө гэдэгт найдаж байна. Монгол, Малайз ялгаагүй НҮБ-ын гишүүн орнууд учраас хүний эрхийн олон улсын гэрээг дагаж мөрдөх үүрэгтэй" гэсэн байна. Шүүх хуралд ХЭҮК-ын гишүүнээс гадна Монгол Улсаас Тайланд улсад суугаа Элчин Сайдын Яамны Консул Г. Бямбасүрэн оролцож байна.

Малайз Улсын хэвлэлүүдэд энэ талаар өргөн дэлгэр мэдээлж байгаа бөгөөд олон нийтийн зүгээс ч хүлээлттэй байгаа аж. Хэвлэлүүдэд “...Удаан хүлээсний эцэст шүүх хурал сая эхэлж байгаа нь сайн хэрэг. Хэрэг явдал 2006 онд болсон атал 12, 13 жил хүлээлгэсний дараа эхэлж байна. Хэргийг бүхэлд нь 2 долоо хоногийн дотор шийдэх боломжтой эсэх нь бас тодорхойгүй. Учир нь дуудагдах гэрч олон байгаа. Гэхдээ шүүх хурлыг эхлүүлсэн нь сайн хэрэг” хэмээн бичиж байна. 

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 49 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 57 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 8 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 18 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 19 цаг 32 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 4 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 14 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top