x

Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.29/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Мөнхсоёл нар Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлэв.

Статистикийн тухай хуулийг 1994 онд баталж, 1997 онд шинэчлэн найруулснаас хойш 28 дахь жилдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буйг А.Ариунзаяа гишүүн тодотгоод сүүлийн 6 жилийн хугацаанд холбогдох судалгаа, тооцоолол, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэр бүхий есөн гишүүний хамтаар санаачлан боловсруулж, өргөн мэдүүлж байгаа гэв.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Статистикийн тухай хууль нь орчин цагийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж чадахгүйн зэрэгцээ цаашид хүлээгдэж байгаа шинэ тутам харилцааг бүрэн зохицуулах боломжгүй болжээ. 

Түүнчлэн Статистикийн тухай хуульд Монгол Улсын хөгжлийн бодлого, түүний төлөвлөлтөд тусгасан асуудлууд, олон улсын жишиг, тэргүүн туршлагыг нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэрээр тусгах боломжгүй байгаагийн зэрэгцээ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулийн хэрэгжилт болон бусад холбогдох хуульд нийцүүлэх, уялдаа холбоог хангах шаардлага үүссэн байна. Иймд эдгээрийг нэгтгэн системчлэх, хууль зүйн үндэслэлийг нь тусгах замаар давхардал, хийдлийг арилгах, ойлгомжтой, оновчтой болгох шаардлагын хүрээнд хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 7 бүлэг 35 зүйлтэй бөгөөд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хуулийн зорилт, статистикийн хууль тогтоомж, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, статистикийн үндсэн зарчмууд, тогтолцоо, Үндэсний статистикийн хорооны бүрэн эрх, түүний дотор холбогдох байгууллагуудын мэдээллийн санд хандах эрх, хорооны чиг үүрэг, дарга, дэд даргын бүрэн эрх, Үндэсний статистикийн зөвлөл, түүний бүрэн эрх, эрхлэх асуудлыг тодорхой тусгасан байна. Үүний зэрэгцээ хорооны Тамгын газрын дарга, нэгжүүдийн бүрэн эрх, чиг үүрэг, эрсдэлийн удирдлагатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинээр томьёолж, оролцогч бусад тал, анхан шатны нэгжийн үйл ажиллагааг зохицуулахаар тусгасан байна.

 Мөн статистикийн мэдээллийн хэлбэр, үзүүлэлт, статистик мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн нууцлалыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, статистикийн үйл ажиллагааны хараат бус байдлын баталгаа, мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах, нийтэд түгээх үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа, хориглох зүйлийн талаарх зохицуулалтыг тусгасан байна. Статистикийн мэдээллийн чанарын хяналтын тогтолцоо, дотоод хяналт, статистикийн мэдээлэгч болон хэрэглэгчийн эрх, үүрэг, мэдээлэгчийн хуулиар тогтоосон нууцын хамгаалалт, статистикийн үйл ажиллагааны талаар бүх шатны Засаг дарга болон төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн оролцоо, Засгийн газрын бүрэн эрхийн талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсэхгүй, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар үүсэхгүйн зэрэгцээ одоогийн мөрдөж байгаа хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хүндрэл арилж, хэрэгжилт, үр нөлөө сайжирна гэж төсөл санаачлагчид үзжээ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав 11 мин Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод 22 мин Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ 36 мин Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ 45 мин А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ 49 мин Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав 55 мин Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ 1 цаг 1 мин Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 6 мин Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ 1 цаг 13 мин Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна 1 цаг 39 мин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна 1 цаг 48 мин Баяр наадмын индрийн суудлыг тасалбараар худалдаална 2 цаг 27 мин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хэрэгжих “Ногоон хүртээмжтэй хотууд” төслийг нээлээ 4 цаг 19 мин Тайваний “Tri-Service” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг ГССҮТ-д ажиллаж, тусламж үйлчилгээтэй танилцлаа 4 цаг 23 мин Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа 4 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна 4 цаг 35 мин АН-ын бүлэг нийслэлийн газар олголтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай мэдээлэл сонслоо 4 цаг 43 мин Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээсэн нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж 5 цаг 25 мин НАСА тойрог замын телескопыг дэлхий рүү унахаас "аврахаар" робот илгээнэ 5 цаг 33 мин Германд 48 цагийн дотор гурав дахь удаагаа халууны дээд үзүүлэлт шинэчлэгджээ 5 цаг 36 мин
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа
Top