x

Амт гэж бурам...

-Аарц, сүү ямар үнэтэй вэ?

-Ааруул хэд гэж байна?

-Цагаан тос, хайлмаг хаанаас ирсэн бэ?

-Архангайн Цахир аа. Аарц, сүү 3000, ааруул 15000...

Ажил тарахын өмнө Тусгаар тогтнолын талбайгаар орвол “түм түжигнэж, бум бужигнаж” байна. Улаанбаатарын хамгийн том “Цагаан идээний зах” энд гарчээ. Архангайн хамгийн цаад талын Цахир сум (нийслэлээс 700 км), Чулуут, Их тамир, Тариат, Хангай, Өндөр-Улаан сумдаас малчид ирж цагаан идээгээ борлуулж байна. Сум сумаараа асар босгоод сүү, аарц, цагаан тос, амталсан тос (зарим газар “саглай” гэж нэрлэдэг), шар тос, хайлмаг, ааруул, өрөм, ээзгий дэлгэжээ. Чулуутаас ирсэн 30 гаруй кг татах эр хонины данагар ууц ч тавиатай харагдана. “5-6-хан ирсэн юмаа, сүүлийнх нь...” гэнэ. Үнэ 250 мянга...

Хөлдөөсөн аарц, сүү кг нь 3000-3500

Нэрмэлийн исгэлэн ааруул, хурууд 12000-13000

Хорхой ааруул, чипсэн ааруул 15000

Хуруу зузаан сарлагийн өрөм 15000

Хольсон тос буюу хайлмаг 7000-8000

Хураасан өрөм (цагаан тос ч гэдэг) 8000

Мэхээртэй тос 12000

Ээзгий 12000

Шар тос 15000

Шимийн архи литр нь 5000

Тавгийн ааруул 200-250 мянга байна. Сар шинээр хэвийн боовоор таваг засч, шинийн дараа хатааж хаяхын оронд ааруулын таваг засаад шинэ хуучрахаар амьтан, ах дүүд хуваах нь хот хүрээ газрынхны хувьд “моод” болж дэлгэрээд байгаа. Эрүүл мөртөө чанартай, эко хүнс гэдэг дээ.

Сарлагтай нутгийн сүү нь өтгөн, ааруул нь амттай, өрөм нь хуруу зузаан гардаг. Аарцны ааруулаар зассан таваг 200 мянга орчим, харин “ширгээмэл” буюу аарц, ээдэм хоёрыг зуурч хийсэн зөөлөн амттай, зорсон юм шиг хэв сайтай шинэ төрлийн тавгийн ааруул 250 мянга байна. Хэдэн жилийн өмнө “сүүн ааруул” үнэд орж, эрэлттэй байсан. Одоо ширгээмэл гараад ирж. Амт гэж ванлий.

Амталсан өрөм бас салахын аргагүй. Шинэхэн өрмийг чихэртэй зуураад бялуу чимэглэдэг крем шахагчаар бөржгөр бөөрөнхий хэвлэж хатаасан нь арааны шүлс асгаруулна. Амт гэж бурам аа бурам.

-Тавган дээр тавихад хайлах болов уу?

-Хайлахгүй ээ, хатаасан өрөм дажгүй.

-Үнэ хэд вэ?

-15000 аа.

Сум сумаараа нэг асарт орсон нутгийнхан дуу шуутай, инээд хөөртэй. Ирсэн худалдан авагчид ч ам сайтай. Хотынхны цэрвээд байдаг “гурилтай ааруул”, “устай сүү”-ний тухай гомдол санал ч алга. Амталгаа хийлээ, үнээ тохирлоо, авлаа. Эргэж хургаад, эргэлзэж тээнэгэлзээд байх ч зүйл алга. Тоолдог хэд нь л байвал...

Архангайнхны цагаан идээний үзэсгэлэн Тусгаар тогтнолын талбайд энэ жил гурав дахь жилдээ гарч байгаа юм байна. “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” ТББ-аас “Цагаан идээ-Зөв хэрэглээ” уриан дор жил бүрийн сар шинийн өмнө энэ талбайд зохион байгуулдаг. Өглөө 09.00-10.00 цагт цуглаад орой 18.00 цаг гээд бууж байна. Цагаан идээ борлуулж байгаа хүн бүр энгэртээ мандат зүүсэн байгаа нь нэг ёсондоо бидний худалдан авч байгаа идээний “гарал үүслийн гэрчилгээ” юм даа. Уулын зэрлэг сонгино хүртэл кг нь 5000 гээд байж байна. 

Үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд эхлээд 7 хонож байгаа аж. 31-нийг хүртэл гарах ёстой ч “Авчирсан идээгээ бараг дуус байна даа. Дахиад 2 хоног зогсчихвол барчих байх” гэх хүмүүс ч байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас дүүргийн төсөвт татвар хураамж төлнө, орлого оруулна. Үзэсгэлэн худалдааг санаачлан зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дүүргийн засаг захиргаатай ярилцаж, түрээсийн тодорхой хэсгийг хөнгөлжээ. Үзэсгэлэнд оролцогчдыг орон нутгаас авчирах ажлыг зохион байгуулж, зар сурталчилгааны ажлыг хариуцдаг гэнэ.

Талбай тойрсон асраар явж дуусмагч үүд хавиар “манай нутгийнхан” бас байраа эзэлжээ. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг дээ. Тэгээд ч саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг хойно. Баянхошуунд байрладаг “Нүүдэлчин чанар” ХХК-ийнхан боовны таваг, ууцны цараа бариад ирж. Сийлбэртэй модон таваг, цар хосоороо 140-180 мянга. Бага, дунд, их гарын гэсэн гурван янз байна. Тэдний үндсэн үйлдвэрлэл нь зургаа, найман ханатай гэрийн мод. Аргагүй л хаяа нийлсэн байгаа биз.

Зургаан ханатай, сийлбэртэй модон гэр бүрэн тавилгатайгаа (эсгий, бүрээс, цаваг гээд бүх юмтайгаа бариатай гэр) 38 сая гэж байна. Тавилга нь дангаараа 10 сая...

Цаашаа яваад хөлдөөсөн жимсний худалдаатай таарлаа. Цагаан сарын ширээн дээр шинэхэн жимсний ундаа тавилгүй л. Ханиад томуу ихтэй энэ үед аарц, чацаргана, шинэхэн жимсний ханд шиг сайн амин дэм үгүй. Оросоос оруулж ирсэн гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүд  кг нь 13000, Увс, Завханаас ирсэн чацаргана кг нь 6000 төгрөг байна.

Ийм л нэг “цагаан сарын хэрэгцээ цөм бүрдсэн” үзэсгэлэн худалдаагаар яаруухан ороод гарлаа. Та ч гэсэн яараарай.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • салаавч (103.212.119.161)
    Наад орк луйварчид чинь тэгээд бүгл Архангайхан юм байхдаа
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 49 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 56 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 7 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 17 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 19 цаг 31 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 3 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 13 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top