x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэгээ хэлж, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Мөн тус улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарт халуун дотно мэндчилгээ дэвшүүлснийг уламжлахыг хүслээ.

Тэрбээр, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байсан энэ өдөр сайд С.Жайшанкартай уулзаж байгааг тодотголоо.

Өнгөрсөн онд, дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Энэтхэг Улсад төрийн айлчлал хийсэн нь “Стратегийн түншлэл”-ийг өргөн агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэлээ.

Харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох Газрын тос боловсруулах үйлдвэр, Энэтхэг-Монголын Найрамдлын ерөнхий боловсролын сургууль, Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв зэрэг хамтарсан төслийн хэрэгжилтэд Энэтхэгийн Засгийн газар тууштай дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд С.Жайшанкар улсынхаа Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын чин сэтгэлийн мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжиллаа. Хоёр улсын төрийн тэргүүний удирдлага дор эрчимтэй хөгжиж байгаа харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх хүрээнд тээвэр, логистикийн шинэ сүлжээ, холболт бий болгох нь чухал гэдэгт санал нэгдэв.

Мөн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт шинэ санаачилга гаргах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Хоёр улс 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Манай улс 1956 онд Шинэ Делид, Энэтхэг Улс 1971 онд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 1 цаг 0 мин Катарын хий боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болж, 13 хүн амиа алдлаа 1 цаг 2 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газрын даргатай уулзлаа 1 цаг 9 мин Дэлхийд ховордсон хулангийн тоо толгой эрс буурч байна 1 цаг 12 мин Өрхийн эмч нарыг бичиг цаасны ажлаас чөлөөлж, санхүүжилтийг нэмэгдүүллээ 1 цаг 13 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15 нэмэгджээ 1 цаг 15 мин Монгол, Солонгосын цэргийн инженерүүдийн хамтарсан "Гүүр" сургалт БНСУ-д болж байна 1 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкарыг хүлээн авч уулзлаа 1 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн"-д оролцлоо 1 цаг 21 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо 3 цаг 31 мин ШУТИС-ийн геотехникийн инженерийн гурав дахь удаагийн төгсөгчид дипломоо гардлаа 3 цаг 32 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 3 цаг 34 мин УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол 3 цаг 35 мин Аргентины шигшээ баг Австрийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 3 цаг 36 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг 3 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан 3 цаг 39 мин МАН орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүн болон ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээллээ 18 цаг 50 мин Прокурорын байгууллага 464 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 19 цаг 29 мин Хүдэр, Ерөө, Орхон голууд үерлэж байгаа тул сэрэмжлүүлж байна 19 цаг 32 мин Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, шинэчлэлтийн талаар мэдээллээ 19 цаг 37 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top