x

МАН орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүн болон ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээллээ

МАН-аас орон нутгийн нөхөн сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Энэ удаагийн орон нутгийн нөхөн сонгууль зургадугаар сарын 21-нд улс орон даяар зохион байгуулсан. Энэ жил 5 аймаг 9 суманд нөхөн сонгууль болсон. Аймгийн ИТХ-ын 9 мандат, сумын 37 мандат дээр нөхөн сонгууль явуулсан. МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас 3, бие даагч 5, нийт 93 нэр дэвшигч өрсөлдсөн.

46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа. АН 17 мандат буюу 36.9, ХҮН нам нэг мандат, хоёр бие даагч ялсан байна. Аймгийн ИТХ-ын 9 суудалд МАН ялалт байгуулсан. Энэ удаагийн сонгуульд аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд нэлээд ач холбогдол өгсөн.

МАН-ын шинэ удирдлага "МАН ард түмэндээ эргэн ирнэ" уриан дор ажиллаж байна. Намын дарга 11, би 19 аймагт ажиллаад байна. Намын шинэ даргын дэвшүүлж байгаа олон бодлогыг ард иргэд ярьж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь ч ард иргэдийн өгсөн саналаар баталгаажлаа

МАН 2024 сонгуульд 68 суудал авч өнөөдөр Засгийн газраа байгуулж ажиллаж байна. Мөн нийслэл болон орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан. Энэ үед МАН -ын сонгуульд оролцохдоо гаргасан мөрийн хөтөлбөрийг биелүүлэх нь ард түмний өмнө өгсөн амлалт юм. Намын бага хурлаар намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг ярьсан. Өнгөрсөн жилийн байдлаар манай намын мөрийн хөтөлбөр 29,6 хувьтай гарсан. Одоо мөрийн хөтөлбөрөө биелүүлэх чиглэлээр намын бага хурлаас УИХ -ын бүлэг Засгийн газар болон холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлсэн байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд ерөнхийлөгчид 50-аас дээш насны, сүүлийн таван жил эх орондоо ажиллаж амьдарсан хүн нэр дэвших заалттай. Манай намд энэ шаардлагыг хангах олон нэр дэвшигч байгаа.Тиймээс намын өмнөх жишгийн дагуу тэрийг нэр дэвшүүлнэ гэж хэлэхээс илүүтэй ард иргэдээс санал авна. Зөвхөн намын гишүүдээс төдийгүй, мэргэжлийн байгууллага, холбоод, бизнес эрхлэгч нараас санал авч МАН-аас дараагийн зургаан жил ерөнхийлөгчөөр ямар хүн ажиллуулахыг манай ард иргэд хүсэн хүлээж байна, тэр хүнийг нэр дэвшүүлнэ.

Энэ намраас эхэлж хэлэлцүүлэг, санал авах процессыг эхлүүлнэ. МАН ард түмний ерөнхийлөгчийг ард түмнээс нь санал авч гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Тиймээс өнөөдөр тухайлан нэг хүн нэрлэхгүй. Ямар нэг хүний нэр товлогдсон зүйл байхгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 31 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 23 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top