x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын тосны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх газрын тосны салбарын ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч, газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үе үеийн хамт олонд Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Цаашид газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийн тогтвортой байдлыг хангах, чанар, стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд тууштай нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ ханган, улмаар экспортлогч орон болох зорилт тавьсан нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолтой салшгүй холбоотойг тэмдэглэлээ.

Үүнд газрын тосны салбарынхны оруулж байгаа, цаашид оруулах хувь нэмэр асар их гэдгийг хэллээ. Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцож байгаа хоёр орны бүх байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудад дахин талархал илэрхийллээ.

 

Манай улс Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, түлш, шатахууны хэрэгцээгээ хангах, импортын хараат байдлыг бууруулах, валютын гадаад урсгалыг сааруулахыг зорьж байгаа.

Одоогоор Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна.

Мөн:

  • EPC-01 багц 100 хувь,
  • EPC-02 багц 67.1 хувь,
  • EPC-03 багц 44.4 хувь,
  • EPC-04 багц 9.1 хувьтай байгаа тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэллээ.

Хайгуулын 10, ашиглалтын 4 талбайд хайгуул, олборлолт хийж байгаа. 2024 онд гэхэд л 333 сая тн газрын тосны баталгаат нөөц, 43 гаруй сая тн ашиглалтын баталгаат нөөц тогтоожээ.

Мөн уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр 7 талбайд хайгуул, судалгаа хийж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн бүлэг ордыг хамаарах “Тавантолгой-XXXIII” талбайд метан хийн анхны нөөц баялгийг тогтоон, Эрдэс баялгийн нэгдсэн тоо бүртгэлд авчээ.

Цаашид хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинээр нөөц тогтоох зорилгоор 16 талбайд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөсөн байна.

Үүний зэрэгцээ нийслэл, болон орон нутагт автомашин хийгээр цэнэглэх станц, ахуйн хийн цэнэглэх цэгийн тоо ч өсөн нэмэгдэж байна.

 

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Ингэснээр аж ахуйн нэгжүүд доод тал нь 1 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний агуулах барих боломж, нөхцөл бий болсон юм.

Салбарын яам импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд агуулах, сав барих, өргөтгөх зээлийг Монголбанк болон арилжааны банкуудаар дамжуулан олгоно.

Мөн Газрын тосны тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байна.

 

1940 оноос Монгол, Зөвлөлтийн Дорнын экспедицийн 17 дугаар анги Зүүнбаянгийн хотгорт газрын тосны анхны илрэлийг тогтоосон түүхтэй. Улмаар 1941 онд Тээврийн яамны харьяанд “Нефть тосны зүйлүүдийг борлуулах ажлыг эрхлэх хэлтэс” байгуулсанаар газрын тосны салбарын цаг тоолол эхэлсэн юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр “Гор газ” компанийн ерөнхий захирал Батмөнхийн Мөнхсайхан, “Тэс петролиум” компанийн гүйцэтгэх захирал Цогийн Майдар нарт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 18 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top