x

Эртнээс эрхэмлэсэн эдийн дээд “Шигүдэри” брэнд

Эрүүл хооллолт, өндөр градусын биш сархадын хэрэглээ дэлхий нийтэд өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэхүү эрэлт, шаардлагын үүднээс ёслол хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт “Шигүдэри” (шүүдэр) брэнд Монгол өв соёл, идээ ундааны соёлоо сурталчилж, дэлхийг дайлах зорилгоор мэндлээд байна. Идээ ундааны дээд хэмээн эртнээс эрхэмлэж ирсэн сархад орчин цагийн технологийн нөлөөгөөр эрүүл, зөв хэрэглээнд 100 хувь нийцэхгүй болох нь нэгэнтээ батлагдсан. Тиймээс өвгөдөөс улбаалсан шимийн архийг хэрэглээнд нэвтрүүлж хэвших нь орчин цагийн монголчуудын хамгийн зөв ухаалаг үйлдэл болох биз ээ.

Яагаад шимийн архи гэж

Та бүхэн мартаагүй бол шимийн архин дээр бага зэргийн шар тос дусааж, бүлээлгэж хэрэглэх нь хий хуян хөөхөөс гадна ядаргаа тайлах ид шидтэй хэмээн настангууд ихэд билэгшээн нандигнадаг байж билээ. Нандигнаж, дээдэлсэн бүхэн “эрдэнэ” болдог гэдэг үг ч бий. Тиймдээ ч “сур, хадаг, шимийн архи” гурвыг хадгалбал эрдмийн дээд, энэрлийн дээдийг хүртэнэ гэдэг билэгшээлтэй сайхан үг “мэндэлсэн” ч байж мэдэх юм. Тэгвэл энэ бүх билэгдлийг өөртөө 100 хувь агуулсан идээний дээд бол яах аргагүй “Шигүдэри” брэнд юм.

“Шигүдэри” брэнд гэж юу бэ

Дэлхийн улс орон бүр өөр өөрийн гэсэн брэндийг бий болгож, түүгээрээ нэрийн хуудсаа хийж гоёдог. Зөвхөн сархадын талбарт гэхэд Франц, Италичууд уламжлалт аргаар нэрсэн виногоороо алдартай бол харин Солонгосчууд сөжү, Япончууд сакэ, Хятадууд байжиоү гээд будаа, усан үзэмнээс гаргаж авсан үндэсний сархадаараа дэлхийд алдартай.

Related image

Тэд эл брэндээрээ дэлхийг чимж, өөрсдийн үнэлэмжийг нэмдэг. Энд хамгийн чухал зүйл бол дээрх брэндийн сархад нь бүгд амт, үнэр тааламжтай тансаг байхаас гадна согтолтод бага нөлөө үзүүлдэг нь бүх нийтэд таалагддаг. Тиймээс ч дэлхийн нийтийн хэрэглээ болсон биз ээ. Тэгвэл “Шигүдэри” брэндийн шимийн сархад нь дээрх үзүүлэлтийг 100 хувь хангасан гэдгээрээ онцлогтой.

Монголчууд ба “Шигүдэри” дэлхийн брэнд

Энэ бол уламжлалт цэвэр бэлчээрийн үнээний сүү бөгөөд түүнийг нэрэхэд 15 хоног зарцуулдаг нарийн технологиор нэрж гаргасан шимийн архи юм. Өөрөөр хэлбэл, орчин цагийн технологийн дэвшлийг уламжлалт аргатай хослуулж, ямар нэг химийн бодисны хольцгүй, цэвэр байгалийн бүтээгдэхүүн гаргаж авахын тулд “Гум” компанийн хамт олон бүхэл бүтэн 20 гаруй жилийн хугацаанд судалгаа хийжээ. Эцэст нь Монгол үнээний сүүгээр шимийн архи нэрэх технологийг нэвтрүүлснээр сархадад стандарт тогтоох цаг ирсэн гэдгийг батлан харуулсан юм.

Сар шинийн баярын эрхэмсэг агаад нандин бэлэг

Өнөө цагт сархадыг хэтрүүлэн хэрэглэх бус харин тааламжтай орчинд тансаг идээг багаар хүртэхийг чухалчлах болсон билээ. Тэгвэл “Шигүдэри” брэнд нь энэ шаардлагад бүрэн зохицсон учир 21-ээс дээш насныханд төгс зохицох стандартын бүтээгдэхүүн юм. Энэ ч утгаараа эрхэмлэн дээдэлж, нандигнан хайрладаг хүмүүстээ барих хамгийн тансаг, бас хамгийн зөв бэлэг бол зөвхөн “Шигүдэри” брэнд гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Image may contain: drink

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 50 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 58 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 9 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 19 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 19 цаг 33 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 5 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 15 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top