x

“Бид уучлахгүй хөдөлгөөн” авлигын эсрэг ТББ боллоо

"Бид уучлахгүй" цахим жагсаалд нэгдсэн залуусын төлөөлөл албан ёсоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, "Бид уучлахгүй хөдөлгөөн" ТББ хэлбэрээр үүсгэн байгуулагдсан талаараа мэдээлэл хийлээ.

Уг байгууллагын гол зорилго нь авлигын эсрэг залуучууд тэмцэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд олон улсын арга туршлагыг ашиглан Монголд нүүрлээд буй авлигатай тэмцэнэ гэдгээ тэд илэрхийллээ. 

Транспаренси интернэшнл олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн 49% нь авлигыг үгүй болгоно гэдэг итгэлгүй болжээ. Тэд "Авлигын эсрэг тэмцвэл үр дүн гарахгүй" хэмээн үзсэн байна. Түүнчлэн авлигын талаар хэн ч АТГ-т мэдээлэл өгөх эрх нээлттэй байдаг ч мэдээлэл өгсөн хүний ажил албан тушаал, гэрийн хаяг зэрэг бүхий л хувийн мэдээллийг шаарддаг тул иргэдийн 39% нь энэ талаар мэдээлэл өгөхөөс айдаг байна. 

Тиймээс авлигатай тэмцэх ажлыг үр дүнд хүргэж, иргэдийг идэвхжүүлэх үүднээс "Бид уучлахгүй хөдөлгөөн"-ий залуус хоёрдугаар сарын сүүлчээр вэбсайтаа нээж, гар утасны аппликэйшнээ танилцуулахаар төлөвлөжээ. Үүнд иргэдийн хандив хэрэгтэй гэдгийг энэ үеэр хэллээ. 

Тэд энэхүү загваруудаа ашиглан иргэдээс авлигын талаар мэдээлэл авахаас гадна цахим гарын үсэг цуглуулдаг болох аж. Тухайлбал, аливаа нийгмийн асуудлаар 10,000 хүн цахим гарын үсэг зурвал Засгийн газар, 100,000 хүн гарын үсэг зурвал УИХ-аар уг асуудлыг хэлэлцдэг олон улсын жишгийг нэвтрүүлэх тухай тус ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхцэлмэг хэллээ. 

Мөн төрийн сангийн зээл, тэтгэлэг, бүхий л хөтөлбөр, төсөл арга хэмжээ зэрэг төрийн байгууллагуудын мэдээллийг ил тод болгох шаардлагыг тавин ажиллах аж. 

Үүний тулд таван хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн хувьд боломжтой болохыг мөн судалсан байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 51 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 59 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 10 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 20 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 19 цаг 34 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 6 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 16 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top