x

“Фоккер-50” агаарын хөлөг сүүлийн нислэгээ үйлдлээ

Хүннү Эйр ХХК-ийн 2013 оны долоодугаар сарын 26-наас Монгол Улсад ашиглаж эхэлсэн JU-8883 бүртгэлийн дугаартай "Фоккер-50" онгоц сүүлийн нислэгээ Улаанбаатар-Говь-Алтай-Завхан-Улаанбаатар чиглэлд үйлдлээ.

Үүгээр 2003 оноос Монгол Улсад нисч эхэлсэн "Фоккер-50" маягийн агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаагаа зогсоож байна.

Өнгөрсөн оны сүүлээр мөн Аэромонголиа авиа компанид ашиглагдаж байсан энэ төрлийн агаарын хөлөг үйл ажиллагааг зогсоосон билээ.

Хүннү Эйр компаний "Фоккер-50" агаарын хөлөг нь Голланд улсад 1990 оны 04 сард үйлдвэрлэгдсэн бөгөөд ашиглагдаж эхэлснээсээ хойш нийт 46,930 цаг ниссэнээс Монголын орон нутаг болон бүс нутгийн хэмжээнд 13,467 цагийн 8,162 удаагийн буулт үйлдэж олон мянган зорчигч тээвэрлэсэн 28 жилийн түүхтэй агаарын хөлөг юм.

Монгол Улсад "Фоккер-50" маягийн нийт 7 агаарын хөлөг нислэг үйлдэж байсан нь Ан-2, Ан-24 онгоцнуудын дараа 3 дугаарт орох үзүүлэлт бөгөөд хөөрөлт, буултын гүйлтийн зай харьцангуй бага, шороон зурвас дээр бууж хөөрөх боломжтой, орчин үеийн нислэгийн автомат удирдлага, хяналт навигацийн электрон системүүдээр тоноглогдсон манай орны нөхцөлд гойд тохирсон, зорчигч олны талархалыг хүлээсэн агаарын хөлөг байлаа. Энэхүү агаарын хөлгөөр Монголын үе үеийн нисгэгч нар нисч байсан бөгөөд одоо энэхүү агаарын хөлгөөс нислэгийн гараагаа эхэлсэн бөгөөд олон нисгэгчид "Boeing-767", "Boeing-737", "ATR-72", "ERJ-145" агаарын хөлгүүдээр амжилттай нисч байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 50 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 58 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 9 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 19 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 19 цаг 33 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 5 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 15 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top