x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яам болон харьяа байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүдийн ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Ерөнхийлөгч эдийн засгийн бодлого боловсруулан хэрэгжүүлэгч, шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа эрхмүүдэд талархал илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Өнгөрсөн жил эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7.7 тэрбум ам.доллар болж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг Ерөнхийлөгч тодотголоо.

Мөн онд экспорт 15.7 тэрбум долларт хүрсэн байна.

Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, ган, хүнс, бордоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж, улмаар экспортлогч улс болохын төлөө төр, засаг, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бүх талаар хамтран ажиллах шаардлагатай гэж үздэгээ хэллээ.

Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн дагуу 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах учиртайг ч санууллаа.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж байна. Мөн “Цагаан алт” хөдөлгөөн хэрэгжсэнээр самнасан ноолуурын экспорт гэхэд л 5 дахин нэмэгдэж, 330 сая ам.долларт хүрсэн юм.

Экспортын бүтцийг төрөлжүүлэх, эрчим хүч, тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажиллах хүчний оролцоог  нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах шаардлагатай байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэллээ.

Цаашид:

  • Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр,
  • Байгалийн хийн хоолой дамжуулах,
  • Нүүрс, пиролизийн үйлдвэр,
  • Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк,
  • Ган боловсруулах аж үйлдвэрийн парк,
  • Хил дамнасан төмөр замуудын холболт,
  • Алтанбулаг-Замын үүд чиглэлийн олон улсын зам,
  • Жоншны үйлдвэр зэрэг томоохон төслийг төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Үндэсний хөгжлийн газрын дарга асан, төр, захиргааны ахмад зүтгэлтэн Намжилын Данаажавд Гавьяат эдийн засагч, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Баасангийн Нэргүйд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Мөн нэр  бүхий эрхмүүдийг төрийн дээд, одон, медалиар шагналаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эдийн засаг, хөгжлийн яамны албан хаагчидтай уулзлаа 58 мин Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ 1 цаг 1 мин Хөвсгөл нуурын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барьж байна 1 цаг 1 мин Азийн Шатрын Холбооны Академийн салбар Монголд нээгдлээ 1 цаг 4 мин Монгол Улсын ноолуурын экспорт 2.4 дахин өсжээ 1 цаг 7 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас газрын тос импортлох боломжийг судаллаа 1 цаг 8 мин Хилийн чанадад очиж авлига авсан байж болзошгүй албан тушаалтнуудыг хуулийн өмнө дуудъя 1 цаг 45 мин М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар зассангүй 3 цаг 1 мин Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна 3 цаг 11 мин Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан санамж гаргана 4 цаг 11 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 11.2 хувиар өсжээ 4 цаг 12 мин Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцэж байна 4 цаг 13 мин Богдхан ууланд хортон шавжийн устгал хийх тул 10-14 хоног зорчихгүй байхыг анхаарууллаа 4 цаг 23 мин АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хүчингүй болголоо 4 цаг 23 мин Монгол, Солонгосын Гадаад харилцааны яамд хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов 4 цаг 24 мин Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 6 цаг 13 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 6 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 6 цаг 25 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 8 цаг 6 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 8 цаг 19 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top