x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дакар Ралли-2026” уралдаанд амжилттай оролцсон Гавьяат тамирчин Э.Халиунболд, Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”-д оролцох Б.Батмөнх болон “Тал нутгаас Дакарт” төслийн ерөнхий зохицуулагч нарыг хүлээн авч уулзлаа.

Шандас, эр зориг, тэсвэр хатуужил, туршлага, ур чадварыг дээд зэргээр сорьдог, эрсдэл өндөртэй спортод амжилт үзүүлж яваа тамирчид, багийнханд Ерөнхийлөгч баяр хүргэж, амжилт хүсэв.

Тэрбээр энэ нь монгол хүний “Дакар ралли”-гийн түүхийн хуудаснаа бичигдэх түүхэн амжилт, дараа дараагийн ялалтын эхлэл, мянга мянган хөгжөөн дэмжигчээ баярлуулсан, авто, мото спорт сонирхогч олон зуун хүнд урам зориг өгсөн, улсынхаа нэрийг олон улсад таниулсан амжилт болсныг онцоллоо.

Манай тамирчид авто, мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2026”-д дэлхийн шилдгүүдтэй 14 өдрийн турш өрсөлдөж, 7,500 км замыг туулан хурд хүч, тэсвэр хатуужлын гайхамшгийг харуулсан юм.

Мөн аав нарынхаа хичээллэж байсан мото спортын замнал, алдар гавьяаг үргэлжлүүлж яваа тамирчдыг олон уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, төрийнхөө алтан соёмбот далбааг харийн тэнгэрт мандуулж байхыг хүсэн ерөөлөө.

Гавьяат тамирчин Э.Халиунболдын аав Ш.Эрдэнэбилэг мото спортын тамирчин, гавьяат дасгалжуулагч бол Олон улсын хэмжээний мастер П.Мөрөнгийн аав А.Пүрэвдорж мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой.

Түүнчлэн Аргентин Улсын Сан Хуан хотод болсон “Ралли рэйд”-ийн дэлхийн аваргын тэмцээнд 27 дугаар байрт, “Ралли-2” ангилалдаа 17 дугаар байрт орж, 2027 оны “Дакар ралли”-д оролцох эрхээ авсан Олон улсын хэмжээний мастер Б.Батмөнхөд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.

Авто спортын шинэ үеийн төлөөлөл болж буй Б.Батмөнх бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж, “Дакар ралли-2027” тэмцээнд өндөр амжилт үзүүлэн ард түмнийхээ итгэл, найдварыг алдахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр гаргажээ 48 мин Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа 1 цаг 0 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 41 мин Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 2 цаг 54 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 3 цаг 4 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 16 цаг 57 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 16 цаг 58 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 17 цаг 0 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 17 цаг 1 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 17 цаг 1 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 17 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 17 цаг 4 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 17 цаг 4 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 17 цаг 5 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 17 цаг 6 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 17 цаг 7 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 17 цаг 10 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 20 цаг 17 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 20 цаг 34 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ...
Top