x

Төрийн 15 байгууллага дахь авлигын эрсдлийг үнэлэх ажлыг эхлүүллээ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.5-д Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг хэрэгжүүлэх зорилтыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд “авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг баталж, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж хэвшүүлэх”-ээр заасан. 

Мөн Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах арга хэмжээ авах” үүргийг авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд төрийн байгууллага бүрт оногдуулсан байдаг.

Уг зорилтуудын хүрээнд АТГ-ын Судалгаа шинжилгээний албанааc 2018 оны эхний хагас жилд 24 яам, агентлагийн авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулсан. 2019 оны эхний хагас жилд “Онч шийдэл”, “Статистикийн судалгаа, шинжилгээний хүрээлэн”, “Орон нутгийн хөгжил бодлого судалгааны төв”, “Хүлүгү санаачлага”, “Хэрэглээний социологийн хүрээлэн” зэрэг төрийн бус байгууллагуудтай хамтран дараах төрийн байгууллагуудын авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж байна. Үүнд:

  •     Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг

  •     Нийслэл Өргөө амаржих газар

  •     П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт

  •     Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

  •     Халдварт өвчин судлалын үндэсний төв

  •     Гэмтэл согог судлалын үндэсний төв

  •     Монгол Улсын Их сургууль

  •     Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

  •     Монгол Улсын Боловсролын их сургууль

  •     Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

  •     Авто тээврийн үндэсний төв

  •     Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл

  •     МИАТ ТӨХК

  •     Монгол шуудан ТӨХК

  •     Хөдөө аж ахуйн бирж ТӨХК

Авлигын эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаа нь тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран чиг үүрэг, төсөв, процедур болон шийдвэр гаргах үйл явц, хүний нөөцийн асуудал зэрэг авлигын эрсдэл бүхий дараах асуудалд тусгайлан чиглэсэн үнэлгээг хийнэ.

Авлигын эрсдэлийн үнэлгээг зохион байгуулснаар төрийн байгууллага дахь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа, түүний хэлбэр, цар хүрээ, шалтгаан нөхцөлийг тодорхойлох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулахад чухал ач холбогдолтой. Иймд төрийн байгууллага бүр “Авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу эрсдэлээ үнэлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвших шаардлагатай юм.  

Эх сурвалж: АТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (39.7.28.24)
    Хүн хэлмэгдүүлэхээ болио. Том асуудлаа барьж ав. Нэг эмчийг хорьж яах гээд байгаа юм бэ. Улсын хил уул уурхй дээр очисон дээрээ
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 18 цаг 28 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 18 цаг 36 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 47 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 57 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 20 цаг 11 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 43 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 53 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top