x

Монгол, Турк хамтран дурсгалын марк гаргана

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ оны зургадугаар сарын 24-нд тохионо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны энэ түүхэн тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хоёр улсын шуудангийн байгууллагууд хамтран дурсгалын марк гаргахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн олон ажлын нэг юм.

Дурсгалын маркийн агуулга, сэдвийг тодорхойлох, зохион байгуулалтын ажлыг төлөвлөх зорилгоор Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгээс санаачлан, зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, Монгол Улсаас БНТУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ахмад дипломатч Б.Батхишиг, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, тус компанийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар, Монгол, Туркийн түүхэн харилцааг судлагч, доктор А.Энхбат, Б.Анхбаяр, Б.Мөнхтулга нарын зэрэг эрдэмтэд болон Монголын филателийн холбооны гишүүд, туршлагатай марк сонирхогчид, цуглуулагчид оролцлоо.

Хоёр улс, үндэстний хувьд олон зуун, мянганаар тоологдох түүхэн харилцаатай, өв соёлын баялаг хэрэглэгдэхүүнтэй тул маркийн сэдэв өргөн дэлгэр болохыг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэж байлаа.

Монголын газар нутагт туркчүүдийн үлдээсэн өв их байдаг бол Турк Улсад үлдсэн монголчуудын өв ч түүнээс дутахааргүй гэдгийг уулзалтын үеэр хөндөж ярилцав. Тухайлбал, Орхоны хөндий дэх түрэгүүдийн түүхэн дурсгал, Билгэ хаан, Культегин, Тоньюкукийн хөшөө дурсгалуудыг бид сайн мэднэ. Түүнчлэн 2000-2003 онд Хөшөө цайдамд хийсэн археологийн малтлага, судалгаа дэлхий нийтийн анхаарлыг онцгой татаж, тэндээс Билгэ хааны алтан титэм, хатдын өмсгөл зүүлтийн алт, мөнгөн чимэглэл, тахилын алтан аяга, мөнгөөр хөөмөлдөж алтаар шарсан буга зэрэг нэн ховор, түүхэн чухал, үнэ цэнэтэй олдвор олж байсан билээ.

Тэгвэл Туркийн Анатолий дахь Ил хаадын дурсгал, Эрзурум хотод монгол ноёны байгуулсан гүүр, тэнд амьдран сууж байсан монгол ноёны бичсэн захидал, нутгийн иргэдийг татвараас чөлөөлсөн талаарх монгол хаадын шийдвэрийг цайзын ханан дээр сийлэн үлдээсэн бичээс зэрэг Монгол улс, монголчуудад хамаатай дурсгал Туркт олноор байдаг ажээ.

Эдгээр түүхэн өв соёл болон хоёр орны эрт үеэс эдүгээг хүртэлх ах дүү ёсны найрсаг харилцааны сэдвийг маркт багтаан дүрслэх нь зүйтэй гэдэгт уулзалтад оролцогчид санал нэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 18 цаг 29 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 18 цаг 36 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 47 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 57 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 20 цаг 11 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 43 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 53 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top