x

Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх журмыг хэлэлцлээ

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.

Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх тухай журмын хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд болж, төрийн бус 100 гаруй байгууллага, холбоодын төлөөлөл  оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ. 

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг энэ оны тавдугаар сарын 8-ндбаталж, Мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцахаар болсон. 

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг “Засгийн газраас өргөн барьж батлуулсан хууль, тогтоомжуудад Мэргэжлийн нэгдсэн холбоодын асуудлыг багтаасан. Мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлийн асуудал шийдэгдсэнээр  салбар бүрд хэрэгжиж буй төрийн зарим чиг үүргийг холбоод, хувийн хэвшилд шилжүүлэх ажил бүрэн дүүрэн хэрэгжих боломжтой болно” гэв. 

Ерөнхий сайдын зөвлөх С.Тэнгис “Хуульчдын холбоо мэргэжлийн гэрчилгээ, Нотариатын холбоо нотариатчдадаа эрхийг нь олгодог жишээ байна. Энэ нь төрийн хүнд суртал, авлига, бусад асуудлаас чөлөөлөх бодлогын нэг хэсэг юм” гэлээ. 

Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлснээр төрийн бодлогод мэргэжлийн экспертүүдийн дуу хоолой бодитой тусаж чадна гэдгийг хэлэлцүүлэгт ирсэн төлөөллүүд хэлж байлаа. Мөн зарим асуудал, зохицуулалтыг журамд нарийвчилж тусгах шаардлагатайг илэрхийллээ. Иргэд, олон нийт Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх тухай журмын төсөлд тусгуулах саналаа ЗГХЭГ-т өгч болно. 

Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд Байгаль орчин, санхүү, барилга, зам, тээвэр, боловсрол, уул уурхай, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт 120 гаруй энгийн зөвшөөрөл олгох эрхийг Мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлэхээр тусгаад байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Hugo Relish (212.58.121.136)
    All i wanted in life was to make money any which way but i told myself i was never going to be involved in illegal business of any sort, i also wanted to invest and investing in the forex world was easy money, i upped on telegram and came across a company at first investment was going smoothly as expected until a lot of my money was involved and i started feeling skeptical asking a lot of questions about the money i sent and they were still asking for more then i realized i fell in the wrong hands, devastated i went to my family explaining the situation to them, my sister told me to send a mail to macprivateinvestigators@gmail.com explaining everything and they helped me recover all my money and it still feels unreal, their professionalism is unmatched and i just can not keep shut about it.
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top