x

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Л.Энхнасан нараас Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ахмадуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд бусад асуудлын талаарх хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудалд санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн агуулгатай уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа энэ үеэр онцолсон.

Тэрбээр 2024 онд батлагдсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тэдний хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудад аж ахуйн нэгж, байгууллага 50-аас дээш ажилтантай бол тэдний хоёр хувьд ахмадуудыг ажиллуулах, улмаар ахмадууд хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах бол ажилтны хүсэлтээр ажил олгогч аль аль нь тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно гэсэн зохицуулалт үйлчилж байгааг дурдлаа.

Гэсэн хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль энэ заалтыг зөвхөн өндөр насны тэтгэврийг 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн ахмадыг хэлнэ гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа долоон төрлийн асуудал байхад зөвхөн нэгийг нь авч үзэн зохицуулсан байдаг. Иймд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг өөрчилж, цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэд, дөрвөн хүүхэд төрүүлээд 50 насандаа тэтгэвэрт гарсан эхчүүд, малчин, хүнд хортой нөхцөлд ажилласан гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх хүмүүсийг хамруулах уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Монгол Улсад 2025 оны жилийн эцсийн байдлаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 62.2 мянган тэтгэвэр авагчаас 33.1 мянга нь одоогийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6 дахь хэсэгт заасны дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байна. Энэ нь нийт ажиллаж буй өндөр насны тэтгэвэр авагчдын 53.2 хувийг, харин үлдсэн 29.1 мянга нь уг заалтын болзол хангаагүй тул шимтгэл төлсөн, ялгавартай нөхцөл байдалд өртсөн иргэд нь 46.8 хувийг эзэлж байгаа аж.

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сайн дурын сонголтыг бүх насны тэтгэвэр авагч иргэнд хамааруулах улмаар ажил олгогчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн ачаалал буурах ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бүх тэтгэвэр авагчдыг хамааруулна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сангийн орлого 95.8 тэрбум төгрөгөөр буурч энэ хэмжээгээр тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Hugo Relish (212.58.121.136)
    All i wanted in life was to make money any which way but i told myself i was never going to be involved in illegal business of any sort, i also wanted to invest and investing in the forex world was easy money, i upped on telegram and came across a company at first investment was going smoothly as expected until a lot of my money was involved and i started feeling skeptical asking a lot of questions about the money i sent and they were still asking for more then i realized i fell in the wrong hands, devastated i went to my family explaining the situation to them, my sister told me to send a mail to macprivateinvestigators@gmail.com explaining everything and they helped me recover all my money and it still feels unreal, their professionalism is unmatched and i just can not keep shut about it.
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх журмыг хэлэлцлээ 1 цаг 6 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 7 мин Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганы хүрээнд залуу эмч нарыг сургаж байна 1 цаг 7 мин Монгол Улсад дэвшилтэт хүлэмжийн технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ 1 цаг 11 мин Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 3 цаг 59 мин Сэлэнгэ, Ховд зэрэг голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 4 цаг 6 мин Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган болно 4 цаг 6 мин Батлан хамгаалах салбарт эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийнэ 4 цаг 8 мин Мансууруулах бодис хилээр нэвтрүүлж, хадгалсан дөрвөн эмэгтэйд ял оноолоо 4 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа 4 цаг 9 мин "Буузан тоглоом"-оор тоглосон хүүхдүүдэд харшлын шинж тэмдэг илэрчээ 6 цаг 38 мин Улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн тоо 57.3 хувиар өсжээ 6 цаг 39 мин "Улаанбаатар опен-2026" бөхийн тэмцээн эхэллээ 6 цаг 40 мин Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын "ICOT V - 2026" олон улсын чуулган Улаанбаатарт болж байна 6 цаг 41 мин Унадаг дугуйгаа хулгайд алдахаас сэргийлэхийг анхаарууллаа 6 цаг 42 мин Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ 6 цаг 43 мин Сургууль цэцэрлэг амрахаар бага насны хүүхдийн осол гэмтэл нэмэгдэг 8 цаг 47 мин Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цаг 47 мин Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураамжийг нэмэгдүүлнэ 8 цаг 48 мин Эмнэлгийн яаралтай тусламжид нисдэг тэрэг ашиглах журмыг батлуулахаар ажиллаж байна 8 цаг 50 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Л.Месси ДАШТ-2026-д оролцох Аргентины шигшээ багийн бүрэлдэх... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах а... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай... "Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majora... Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа... Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсө...
Top