x

Орон нутгийн 360 гаруй иргэнд нүдний нарийвчилсан үзлэг, эмчилгээ хийлээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн санаачилга, аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр АНУ-ын “Virtue Foundation” байгууллагын шугамаар АНУ, Энэтхэг, Монгол Улсын хамтарсан 15 хүний бүрэлдэхүүнтэй нүдний эмч нарын баг Хөвсгөл аймагт ажиллалаа.

Тус баг 2026 оны зургаадугаар сарын 2-3-ны өдрүүдэд аймгийн төв болон сумдын нийт 360 гаруй иргэнд нүдний нарийвчилсан үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай иргэдэд амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлэв. Мөн болрын эмгэг, хялар, нүдний даралт ихсэх зэрэг өвчний чиглэлээр 60 орчим мэс заслыг амжилттай хийсэн байна.

Олон улсын эмч нарын хамтарсан багийн ахлагчийг аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Олон улсын эмч нарын хамтарсан баг Хөвсгөл аймагт хоёр дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд уулзалтын үеэр төслийн багийн ахлагч ирэх жил дахин ажиллахаа илэрхийлсэн нь хамтын ажиллагааны үр өгөөж, ач холбогдлыг бататгасан үйл явдал боллоо.

Уг арга хэмжээ нь орон нутгийн иргэдэд шаардлагатай нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг өөрийн аймагтаа авах боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй ажил боллоо гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top