x

Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх авто замыг тавдугаар сараас тавьж эхэлнэ

Зуун айл дахь төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг өчигдөр (2019.01.21-ний өдөр) хуралдаж, тухайн хэсгийн авто замын болон Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонсов.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлж, долдугаар сард дуусгана гэв. Нийтдээ 3.4 тэрбум төгрөгийн өртгөөр барих II зэрэглэлийн эл замыг ашиглалтад оруулснаар орчны тохижилт болон авто замын техник ашиглалтын түвшин сайжирч, нэвтрүүлэх чадвар  нэмэгдэх юм.

Дашрамд дурдахад, нийслэлийн арван цэгт авто замын огтлолцол салгах гүүр барихаар төлөвлөснөөс хоёрыг нь Зуун айл орчимд барих гэнэ. Зуун айлын барилгын материалын захыг нүүлгэх болсонтой холбогдуулан Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг хотын төсвөөс үе шаттай шийдвэрлэж буй. Ажлын хэсгийн хурлын үеэр тус паркынхан өнгөрсөн намар эхлүүлсэн авто замын бүтээн байгуулалтын бэлтгэл 80 хувьд хүрснийг мэдээлэв. Чойрын замаас эл парк хүртэлх авто замыг ирэх намар ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Өдгөө тэнд хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Энэ онд паркын цахилгаан хангамжийн дэд бүтцийг сайжруулж, хоёр хэлхээ агаарын шугам, дэд станц барих юм байна.

Ийнхүү барилгын материалын худалдааг хотын төвөөс гаргаж, парк руу нүүлгэх ажлыг эрчимжүүлж буй ч зарим аж ахуйн нэгж өөрсдийн эрх ашгийг урьтал болгож, ажил гацааж буй талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Т.Алтантөгс хэллээ. Зуун айл орчмын тохижилтыг сайжруулж, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн орон сууцны хороолол болгохоор Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасан.

Дахин төлөвлөлийн төслийн хүрээнд яндангийн тоог цөөрөөлж, орон сууцны хэд хэдэн барилга ашиглалтад оруулаад байгаа билээ. Гэвч зарим иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газарт дур мэдэн барилга барьж, үйлдвэрлэл эрхэлж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, арван айлын газарт орон сууц барьж, агаарын бохирдлыг бууруулж байгаа боловч нэр бүхий аж ахуйн нэгжүүд түүнээс хэд дахин их утаа "үйлдвэрлэх" халаалтын зуух нэмж байна гэсэн үг.

Тиймээс Зуун айл дахь төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга холбогдох албаныханд тэдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг даруй зогсоохыг үүрэг болгов. Мөн Зуун айлд байнгын ажиллагаатай цэг байгуулж, барилгын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын явц, үр дүн, авто замын болон Налайхын паркийн бүтээн байгуулалт болон тухайн хэсгийн дахин төлөвлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж байхыг үүрэгдлээ. Үүнээс гадна сар шинийн баяраас өмнө Ажлын хэсгийнхнийг худалдаа эрхлэгчидтэй уулзах үүрэг өглөө.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 18 цаг 33 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 18 цаг 40 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 51 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 1 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 20 цаг 15 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 47 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 57 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top