x

ЗГ: Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Орон сууцжуулалтын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлыг багасгах, урт хугацаанд тогтвортой орон сууцны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төсөл болон холбогдох тооцоо, судалгааг боловсруулж өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Орон сууцжуулалтын бодлогыг зөвхөн эрэлт талаас бус, нийлүүлэлт, газар хөгжүүлэлт, дэд бүтэц, санхүүжилтийн эх үүсвэр, нийгмийн бодлоготой уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлага бий болсон. Энэ хүрээнд "Орон сууцжуулалтын тухай анхдагч хууль", "Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хууль"-ийн төслүүдийг боловсруулсан гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан тэмдэглээд Орон сууцны банк байгуулагдсанаар жилд олгодог зээлийг 2.2 дахин нэмэгдүүлж, арилжааны банкнуудад хүлээгдэж буй дарааллыг бууруулна. Мөн иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлнэ. Орон нутаг болон гэр хорооллын захын бүсүүдийг бодлогоор дэмжиж бага хүүтэй зээлд хамруулна гэлээ.

Орон сууцны корпорацаар дамжуулж хөрөнгө оруулалт нь зарцсан барилгын компаниудад батлан даалт гаргаж өгөх замаар банкны зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг зөвхөн улс, орон нутгийн төсөв хүлээлгүйгээр гаднын хөрөнгө оруулалтыг татаж, газар хөгжүүлэлт хийнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр түрээсийн болон нийгмийн орон сууцны сангууд бий болж, бага орлоготой ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу гэр бүлийг түрээсийн орон сууцаар хангах зохицуулалтууд бүрдэнэ.

Арилжааны банкнуудад жилд шинээр 19 мянга орчим ипотекийн зээлийн хүсэлт ирж байгаагийн 9.5 мянга орчмыг шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 47 мянга гаруй зээлийн хүсэлт хуримтлагдан, 6.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ бий болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 6 цаг 53 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top