x

Д.Сарангэрэл: 1.4 сая хүн вакцинжуулахад 10 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай

М.Билэгт гишүүний барьсан эмнэлгийг

төрийн өмчид худалдан авах асуудлыг судалж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Өнөөдрийн хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хоёр асуудал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэж үзлээ.

Нэгт, томуугийн вакцины хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Хоёрт, орны тоог нэмэгдүүлэх шаардлага байна. Ялангуяа нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдийн орны тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм байна" гэв.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл товч мэдээлэл хийлээ.

Д.Сарангэрэл:

-Өнгөрсөн долоо хоногт Томуу, томуу төст өвчний асуудлыг онцгой комиссоор хэлэлцсэн бол өнөөдөр бүлгийн хурал дээр бас хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 8.4 хувийг эзэлж байна. Энэ нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад буурч байгаа үзүүлэлт. Гэхдээ тайвширч болохгүй. Шинэ жилийн дараа орны ачаалал 74 хувиар нэмэгдэж байсан. Цагаан сарын дараа бас нэмэгдэх хандлагатай байгаа. Сүүлийн хоёр жил шалан дээр хүүхэд аваагүй.

Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдолд коридорт ор дэлгэн авч байсан. Ингээд нэмэлт зохицуулалт хийж Цэргийн госпиталд 74 ортой тасаг нээж, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим хорооны хүүхдүүд үзүүлж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн насанд хүрэгчдийн эмчилгээг Ачтан эмнэлэг рүү шилжүүлсэн. Энэ мэтчилэн зохион байгуултын ажил хийсэн байгаа.

Цаашид ингэж гал унтраасан байдлаар биш, томуугийн үед хүүхдэд хүрэлцээтэй ортой байя гэсэн саналаа онцгой комисс болон бүлэг дээрээ ярилаа. Ингээд бүлгээс 700-1000 ортой хүүхдийн эмнэлэг барих төсвийг шийдвэрлэх, хүн амаа вакцинаар хангах төсвийг нэмэх шаардлагатай гэсэн шийдвэр гаргалаа.

ДЭМБ-аас хүн амын 40 хувийг вакцинжуулах шаардлагатай гэдэг ч манай улсын хувьд хүн амынхаа 0.3-0.6 хувиа вакцинжуулж байгаа. Бидэнд 1.4 сая хүн тун вакцинжуулахад 10 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.

Вакцинжуулалт болон шинэ эмнэлгийн асуудал төсөвтэй холбоотой учраас 2020 онд шийдэгдэнэ гэж харж байгаа. Тиймээс ойрын үед бэлэн эмнэлгийн барилга худалдан авах ажлыг судлах үүргийг ЭМЯ хүлээж байна гэв.

Уг мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Вакцинд шаардлагатай санхүүжилтийг төсөвт тодотгол хийж шийдвэрлэх үү?

Д.Сарангэрэл:

-Төсөвт тодотгол хийх замаар шийднэ гэж ойлгохгүй байгаа. Засгийн газрын нөөц хөрөнгийн хүрээнд шийдвэрлээд явах боломж бий. Энэ шийдвэрийг би гаргахгүй. Бүтцийн хүрээнд ярилцаад шийдвэрлэх боломжтой. Сүүлийн үед ханиад томуугаар олон хүүхэд эндэж байгаа гэх ташаа мэдээлэл гарч байна. Н1N1 вирусээр бага насны хүүхэд хүндэрч амь нас нь эндсэн тохиолдол одоогоор гараагүй. Гурван том хүн лабораторийн шинжилгээгээр томуу, томуу төст өвчний улмаас эндсэн мэдээлэл байна. 

Тодруулбал, Улаанбаатарт нэг хүн, Дундговь, Говь-Алтай аймагт тус бүр нэг хүн томуугийн хүндрэлээр нас барсан. Томуу бол эдгэрдэг өвчин. Олон хүчин зүйлийн улмаас дахих, хүндрэх тохиолдол бий.

-УИХ-ын гишүүн М.Билэгтийн эмнэлгийг улсад авах асуудал юу болов. Ямар зориулалтаар ашиглах вэ?

-ХӨСҮТ-ийн хашаанд баригдаж байгаа эмнэлгийг яах вэ гэж асууж байна. Улсын хэмжээнд ганц ХӨСҮТ-тэй. Хавдартай өвчтөн олон байгаа учраас үйлчилгээг сайжруулахын тулд УИХ-ын гишүүн М.Билэгтийн компанийн барьсан уг эмнэлгийг төрийн өмчид худалдан авах саналыг ХӨСҮТ-ийн хамт олон бидэнд асуудал болгон тавьж байгаа. Энэ хүсэлтийн дагуу бид судалгаа хийсэн. Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудал дээр ажиллаж байна.

-Нийслэлийн хэмжээнд олон хувийн эмнэлэг бий. Томуугийн дэгдэлт их байгаа энэ үед хамтарч ажиллах боломж бий юү?

-Бид хувийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн том хүний амбулаториор хэвтэн эмчлүүлэх иргэдийг “Ачтан” эмнэлэг рүү шилжүүлж, хүүхэд хүлээж авч байна. Гэхдээ хүүхдийн өвчлөл амархан хүндэрдэг учраас аль болох мэргэжлийн эмч нартай эмнэлгүүдэд хүлээж авах талд анхаарч ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 18 цаг 30 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 18 цаг 38 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 18 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 19 цаг 59 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 20 цаг 13 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 20 цаг 45 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 20 цаг 55 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top