x

Хаан төрүүлэх 6+6...

Монголыг Төв Азийнхан хаадын нутаг гэж хэлдэг гэж Ерөнхийлөгч соёл урлагийнхантай уулзахдаа хуучилж. Түүхэн талаасаа тийм. Агуу түүх бий бидэнд. Гэтэл нь: Эдүгээ цагт тэр дахин давтагдаж магадгүй болж. Хуульдаа: Зөвхөн нэг удаа зургаан жилээр томилно гэсэн бүрэн эрхтэй дарга нар тохироо хийж хууль өөрчлөөд, эсхүл зөрчөөд өөрийгөө сунгадаг боллоо. Ерөнхий прокурор, АТГ-ын дарга хоёрыг дуурайгаад Ерөнхий шүүгч, Цэцийн дарга хоёр сунгагдахаар бэлдэж байгаа тухай хаа сайгүй ярих.

Нотлох мэт Цэц Ерөнхий шүүгчийн сунгагдах боломжийг хэлэлцлээ. Тэгмэгц Дээд шүүхийн хэвлэлийн албыг олон жил даасан бүсгүй: Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа Дээд шүүхийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно гэсэн заалт ч Дээд шүүхийн санаачилгаар хуульд орж батлагдсан. 2020 онд Ерөнхий шүүгч болсон Д.Ганзориг ч энэ заалтыг дэмжиж байсан гэж ойлгодог. Бусад хүмүүс ч тэгж үздэг байх. Гэтэл өнөөдөр яг буух болонгуутаа үзэл бодол, итгэл үнэмшил нь өөрчлөгдөж буй нь хачин хийгээд маш эргэлзээтэй гэж интернэт хуудсанд бичжээ. Энэ зөвхөн хэвлэлийн бүсгүйн санаа бодол биш, дор хаяж Дээд шүүхийнхний үзэл бодол байх. Хэдэн асуудлаасаа гажаад хэрэлдэж байгаад тарж.

Учиг нь: Д.Ганзоригийг дахин дэвшиж магадгүй процессыг олж харсан бусад шүүгч бухимдалтай байж. Хэдий Цэц боломж олгосон ч 29-ний хурлаар Д.Ганзориг биш Ч.Хосбаяр, Ц.Цогт, Д.Мөнхтуяа, Б.Цогт нарын нэг нь ялаад гарч ирж магадгүй. Гэхдээ тэгж ялсан шүүгч болгоомжтой байх хэрэгтэй. Тэгж ялсан шүүгчийг Ерөнхийлөгч батламжлахаас өмнө балбаж мохоогоод хоёр дахь хурлаас Д.Ганзориг тодорч магадгүй л гэх. Цувсан барнаас цугласан шаазгай дээр гэж. Нийлж яриад нэгийгээ Ерөнхий шүүгчид дэмжих нь ононо. Цэцийн гишүүд ч ингэх нь зүй. Тэгэхгүй аваас: Зургаан жилээ дахин сунгасан хэн ч хаан болно. Өөрөөр: 6+6 жилээр томилно гэдэг хаан төрүүлнэ гэсэн үг…

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top