x

Хот байгуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга С.Бямбацогтод энэ сарын 26-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг 2024 оны зургаадугаар сарын 5-нд баталж, 2025 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-ын 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолоор улсын зэрэглэлтэй 6, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул 4 хотыг байгуулах шийдвэр гарсан. Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан УИХ-аас 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Гэвч хуульд оруулсан өөрчлөлтүүд нь Үндсэн хуультай зөрчилдөхийн зэрэгцээ Үндсэн хуульд заасан институцтэй зэрэгцээ бүтцүүд үүсэхээр байгааг Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгээс тогтоосныг Б.Энхбаяр сайд энэ үеэр онцлон тэмдэглэсэн.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах явцад хот байгуулахад хүн амын тоо, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, дэд бүтэц, зам харилцаа, инженерийн байгууламж, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үзүүлэх нөлөөлөл зэрэг олон шалгуурыг хамтад нь тооцох шаардлага үүссэн байна. Мөн өмнө батлагдсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх явцад зарим хотын хүн амын тоо, эдэлбэр газар, хил зааг, өмч, төсөв, байгууллагын бүтэц бүрэн тодорхой болоогүй байна.

Ийм нөхцөлд улсын болон орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудыг нэгэн зэрэг байгуулах нь чиг үүргийн давхардал, төсвийн нэмэлт ачаалал, зохион байгуулалтын хүндрэл үүсгэх эрсдэлтэй тул хот байгуулах бодлогыг бодит нөхцөл, бэлтгэл ажлын түвшинтэй уялдуулан үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзэж, уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй хоёр хотын зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чиг үүргийн шилжилт, төсөв, санхүү, хүний нөөцийн бэлтгэлийг ханган хэрэгжүүлэх гол зохицуулалтыг тусгасан байна. Харин орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудын асуудлыг дээрх хотуудын хэрэгжилтийн явц, үр дүн, туршлага, гарсан хүндрэл, тэдгээрийг шийдвэрлэсэн арга замд үндэслэн дараагийн шатанд үе шаттай шийдвэрлэхээр тооцож байна. Энэ зорилгоор “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 72 дугаар тогтоолын улсын болон орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хот байгуулахтай холбоотой холбогдох зохицуулалтыг хүчингүй болсонд тооцохоор УИХ-ын тогтоолын төслийг мөн боловсруулсан гэж байлаа.

Түүнчлэн чиг үүргийн давхардал, хариуцлагын зааг, ялгааг тодорхой болгох зорилгоор шилжилтийн үеийн зохицуулалтыг төсөлд тусгасан. Тодруулбал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл хугацаанд тухайн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга нь хотын Зөвлөл, Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр шинэ бүтэц шууд давхардан бий болохоос сэргийлж, төрийн үйлчилгээ тасалдахгүй байх, төсвийн нэмэлт ачааллыг бууруулах, хотын удирдлагын тогтолцоог үе шаттай бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Хот байгуулахтай холбоотой эрх зүй, төсөв, зохион байгуулалтын тодорхойгүй байдал удаан үргэлжилбэл хөрөнгө оруулалтын шийдвэр хойшлох, орон нутгийн хөгжлийн бодлого хэрэгжихгүй удаашрах, төсвийн хөрөнгө оруулалт давхцах буюу үр ашиггүй зарцуулагдах, төрийн үйлчилгээний тогтвортой байдал алдагдах эрсдэлтэй. Иймээс уг асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь эдийн засгийн өсөлтийн суурийг бүс нутагт тэнцвэртэй бүрдүүлэх, хөгжлийн бодлогын залгамж чанарыг хангах, төсөв, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх замаар үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top