x

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

Пүрэв гаригийн /2026.05.21/ чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын 4 гишүүн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж эхэлсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 5 хоногийн завсарлага авлаа. Хууль санаачлагч илтгэхдээ, 1993 оны ээлжит сонгуулиас хойш нийт найман удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц буурсаар ирсэн, Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны “Сонгогчийн зан төлөвийн судалгаа"-нд оролцогчид сонгуульд оролцоогүй шалтгаанаа газар зүйн байршлаас хамааралтай холбож хариулсан зэрэг нь энэхүү хуулийн төслийг санаачлах үндэслэл болсон хэмээв. Тиймээс 250 орчим мянган сонгуулийн насны иргэнд эрхээ эдлэх боломжоор хангах эрх зүйн орчин бүрдүүлэх, урьдчилан санал өгөх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд хоёр өдрийн дотор санал өгдөг байсныг 5 өдөр болгох зохицуулалтыг тусгажээ. Уг асуудлаар Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм.

Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Төслийн талаарх санал, дүгнэлтийн талаар УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин илтгэсэн. Энэхүү төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ долоо хоногт хэлэлцээд, тус Ажлын хэсгээс боловсруулсан хоёр хувилбар бүхий хуулийн төслөөр санал хураалт явуулж, олонхын дэмжлэг авсан нэгдүгээр хувилбарыг Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Төсөлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцох зохицуулалтыг тусгасан. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгох шаардлагатай гэж үзсэн байна. 

Хэлэлцэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Дам.Цогтбаатар, Дав.Цогтбаатар, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, П.Наранбаяр, Ч.Лодойсамбуу, Б.Пүрэвдорж нар тодруулж, байр суурь илэрхийлэв. Хүн гүтгэхэд ял өгдөггүй орон гарын таван хуруунд багтаж байгаа, бусад бүх орон ялын зүйлчлэлтэй талаар, сэтгүүлчдийг ажил мэргэжлийн хувьд яллахгүй байх, хүний язгуур эрхэд халдах заалт тусгасан зэрэг шүүмж, дэмжлэгийг дор бүрнээ өгүүлсэн. Ажлын хэсгээс гишүүдийн асуултад хариулахдаа, уг хуулийн төслийг зөвхөн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан учраас Эрүүгийн хууль дахь зарим заалтыг хүчингүй болсонд тооцох асуудлыг шийдвэрлэх болно. Харин эрх мэдэлтнүүдээс гадна гэмгүй иргэд цахим болон бодит амьдралд гүтгүүлж, гутаан доромжлуулдаг байдлыг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэгт хариуцлага тооцох асуудал үлдэж байгааг сэтгүүлчдийн ажил мэргэжлээ явуулах, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд халдахгүйгээр уян хатан зохицуулах шаардлага бий гэв. Энэ талаар хуулийн төсөл боловсруулж, оруулж ирэхийг УИХ-ын дарга С.Бямбацогт Засгийн газарт чиглэл болгов.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 36 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 28 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top