x

Гишүүдийн сахилга, хариуцлагыг чангатгаснаар парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ гэв

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн (2026.05.21) нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаар хэлэлцлээ.


Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулсан юм. Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент бүрэн эрхийнхээ эхний хоёр жилийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, цаашид парламентын үйл ажиллагааг оновчтой, үр нөлөө, бүтээмжтэй, ил тод, эргэх холбоотой байлгах, гишүүдийг сахилга, хариуцлагатай, итгэл даахуйц тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Ажлын хэсэг байгуулан Ц.Сандаг-Очир, Ж.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Ж.Батжаргал, Б.Бейсен С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нарын 12 гишүүнээс уг хуулийн төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлсэн. Хуралдааны ирц, оролцоо, гишүүдийн хариуцлагыг сайжруулах үүднээс гишүүд хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авах бол өмнөх өдөр нь бичгээр мэдэгдэх, хүндэтгэх шалтгаангүйгээр санал хураалтад оролцоогүй, хуралдааныг орхисон бол эсрэг санал өгсөнд тооцох зохицуулалтыг хасахаар төсөлд тусгажээ. Тухайн гишүүн нэг сарын хугацаанд нийт санал хураалтын 50-иас дээш хувьд оролцоогүй бол төсвийн санхүүжилтийг нь олгохгүй, цалинг хасах, ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан болон бусад хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол мөн хариуцлага тооцохоор зохицуулалт оруулсан тухай танилцуулгад дурдав. Мөн Ажлын хэсгийн хуралдаанд 2 ба түүнээс дээш удаа, хянан шалгах түр хорооны хуралдаанд 3 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол ажлын хэсэг, түр хорооны бүрэлдэхүүнээс хасах шийдлийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн чанар, үр нөлөө сайжирч, гишүүний сахилга хариуцлага дээшилнэ гэж үзсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг дэмжсэн гэлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх боломжтой эсэх, гишүүдийн саналыг ил тод болгох, Д.Рэгдэл санал хураалтыг гишүүд биечлэн өгөх нь зохистой, ирц бүртгэл, бүсийн хөрөнгө оруулалтын талаар тодруулав. Харин УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн гишүүд үг хэлэхийн тулд намын бүлэгтээ мэдэгддэг болсон нь төвөгтэй байна, гэтэл иргэд тухайн гишүүнийг үг хэлдэггүй гэсэн байдлаар ханддаг хэмээв. Тэрбээр хуралдааныг мэтгэлцээний горимд шилжүүлэх эрх хэнд байхаар төсөлд тусгасан талаар, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, яаралтай горимоор хэлэлцэх шалгуурын тухай тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, гишүүдээс санаачилж, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэх, УИХ-ын гишүүн Э.Болормаа, гишүүдийн үг хэлэх эрхэд халдахыг зөвшөөрөхгүй, цалингаас хасах нь хэр бодит шийтгэл болж чадах эсэх, УИХ-ын гишүүн С.Зулпхар нэгэнт парламентын эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэж байгаа юм чинь тал талаас идэвхтэй оролцохыг уриалж, нэгэнт биечлэн санал өгөх техникийн нөхцөл боломж бүрдсэн учраас шинэ заалт тусгах илүүц, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, хуралдаануудыг үр дүнтэй явуулах нь тулгамдсан асуудал болохыг, зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанаас хоёр өдрийн өмнө өгнө гэсний хугацааг сунгах, Байнгын хороодыг тогтсон өдөр, цагт хуралддаг хуваарьт оруулах талаар тодруулж, байр суурь илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Батбаатар хууль санаачлагч ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтах эсэх, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа төсвийн хэмнэлт, иргэдийн оролцоо, хяналтыг хэрхэн тусгах, О.Номинчимэг парламентын амин сүнс болох дэгийн хуулийн төсөлд парламентыг бодлогын мэтгэлцээний талбар болгохыг чухалчилж, дэвшилтэт асуудлыг тусгасан талаар хөндөв. 

Хууль санаачлагчдаа төлөөлж УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ч.Лодойсамбуу нар гишүүдийн асуултад хариуллаа. Ялангуяа гишүүдийн оролцоо, сахилга, хариуцлагыг сайжруулсны үр дүнд парламентад итгэх иргэдийн итгэлийг сэргээхийг зорьсон болохыг С.Бямбацогт дарга хариултдаа онцолж байсан. Мөн аливаа хуулийн төслийг хэлэлцэх явцад үзэл баримтлалаа хамгаалах боломж бүрдүүлэх, мэтгэлцээний горимд шилжихэд гишүүдийн саналаар шийдвэрлэх, бүсийн хөрөнгө хуваарилалт, төсөвлөлтийг хийхдээ тухайн бүс дотроо шийдвэрлэх, улсын хөгжлийн баримт бичгүүдэд тусгаагүй төсөл, хөтөлбөрийг дур мэдэн санал гаргахгүй, зардлын тооцоолол бодит байх зэргийг тодотгов. Түүнчлэн хууль өргөн мэдүүлэх тов дарааллыг нэг сарын дотор шийдвэрлэж, хүлээн авдаг байхаар төсөлд тусгасан. Энэ талаар олон гишүүн хүсэлт ирүүлсэн гэв. УИХ-ын гишүүдийн ирц бүртгэлийг чангатгах, цалингаар торгох, үг хэлэх эрх хязгаарлах зэрэг парламентын олон улсын жишгийг хуулийн төсөлд оруулжээ. 

Гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлж шийдвэрлэнэ гэсэн хариултыг өгч байлаа. Хуралдаануудыг илүү үр өгөөжтэй болгохын тулд аль нэг байгууллагын төлөөлөн хэлэлцүүлэгт оролцогчид үнэн, зөв, бүрэн гүйцэд хариулах, өгсөн амлалтаа заавал биелүүлэх, хэлэлцүүлгийн асуулт, хариултыг тус бүр нэг минутаар сөөлжүүлэх нь үр дүнтэй талаар хуулийн төсөл санаачлагчид тайлбарлалаа. 

Парламент бол амьд харилцаа байх газар, гишүүд үг хэлэх эрхтэй, УИХТГ-ын эрх мэдлийг өндөрсгөж, дүгнэлт гаргах эрх мэдлийг өгсөн байна хэмээн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, П.Наранбаяр асууж, байр суурь илэрхийлэхэд, Үндсэн хуулийн хүрээнд зохицуулалт хийхээр тусгасан гэсэн хариуг С.Бямбацогт дарга өгөв.

Хуулийн төслийн талаарх асуулт, хариултын дараа дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлж, УИХ-ын гишүүн С.Зулпхар, Б.Хэрлэн нар индрээс үг хэлсэн юм. Тэд гишүүдийн сахилга, хариуцлага, оролцоо, бүтээмжийг дээшлүүлэх нь чухлаар тавигдаж байгаа учраас төслийг дэмжихийг уриаллаа.

Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн талаар хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа танилцуулсан юм. Зургаан жилийн өмнө анх удаа баталсан хуулийн хэрэгжилтээс улбаалан парламентын хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтад "Амлалтын бүртгэл, түүний хэрэгжилтэд хяналт тавих", албан тушаалтнууд дутуу мэдээллээ бичгээр хүргүүлэх тухай шинээр нэмж тусгажээ. Ингэснээр УИХ-аар хэлэлцүүлж буй аливаа асуудалд хариуцах эзэн бие, эргэн тайлагнах, хэрэгжүүлэх зүй тогтол илүү чамбайрна гэж тооцоолсон ажээ. Байнгын хороо энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, давхар дээлтэй гишүүдэд хэрхэн хариуцлага тооцох талаар, УИХ-ын гишүүн Б.Уянга, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд судалгаанд үндэслэсэн эсэх, төрийн албан хаагчдыг ажлаар дардаг, дайчилдаг талаар, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Ж.Галбадрах, Б.Батбаатар нар парламентын хяналтын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх асуудлаар хариулт авч, үг хэлэв.

Засгийн газрын гишүүн, сайд нар чуулганы хуралдаанд оролцохдоо гишүүдийн асуултад бүрэн хариулж, хүндэтгэлтэй, ажил хэрэгчээр үнэн зөв мэдээлэл өгч, зарчмаа баримтална. Хэрвээ эдгээрийг зөрчвөл огцрох үндэслэл болно гэж хууль санаачлагч С.Бямбацогт хариулав. Гишүүдийн сахилга, хариуцлага сул байгааг чангатгах зорилготой, хэрвээ өнөөдөр эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжвэл, Ажлын хэсэг байгуулах бол УИХ-д суудалтай бүх нам, эвслийн төлөөллийг бүрэлдэхүүнд нь оруулна гэдгийг тэрбээр онцоллоо. Салбарын хөгжлийг индексээр хэмжиж, бодлогын түвшиндээ парламентын хяналт тавьдаг байх, аливаа шийдвэрийн үр дүнг иргэдийн амьдралд нөлөөлсөн байдлаар нь дүгнэдэг болохыг зорьж буй гэв. 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 34 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 26 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top